Д.Ганхуяг: Төсвийг хуульд нийцүүлэх шаардлагатай
2010.11.08

Д.Ганхуяг: Төсвийг хуульд нийцүүлэх шаардлагатай

Ирэх оны төсөв өргөн баригдаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч Ардчилсан намын бүлэг дээр гацаад буй. Бэлэн мөнгөний амлалтаас үүдэж төсөвт суулгасан 800 тэрбум төгрөгийн эх үүсвэр ньтодорхойгүй гэх шалтгаанаар чуулганы хуралдаан дээр асуудал үүссэн билээ. Үүний дараахан АН-ын бүлгээс ажлын хэсэг гаргаж ирэх оны төсвийн төсөл дээр ажиллаж эхэлсэн. Уямаар төсөв нь хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн тул хуульд нийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргажээ. Энэ талаар АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.

-АН-ын ажлын хэсгээс ирэх   оны   төсвийг   хуульднийцүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасанбайсан. Ажлынхэсгийнахлагчийн хувьд ямарбайдал үүсээд байгаа талаардэлгэрэнгүймэдээлэлөгөхгүй юу?

-2011 оны тухай төсвийн багц хууль өргөн баригдсан. Арванхоёрдугаар сарын 1-нээс өмнө батлах ёстой. Хурдан батлах гэдэг дээр санал нэг байгаа. Гэхдээ төрийн ажлын үндсэн зарчим нь хууль дээдлэх. УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм. Засгийн газар Монгол орон даяар УИХ-ын өмнө хуулийн биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй. Төсвийн тухай хуулиар төсвийн орлого, зарлага, зориулалт нь ангилал бүрээрээ тодорхой байх ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар 800 гаруй тэрбум төгрөгийн орлого тодорхой бус.

-Үүнийгээ Тавантолгойгоос авах урьдчилгаа гэж тайлбарласан шүү дээ?

-Тавантолгойгоос урьдчилгаа авна гэж байгаа. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулаагүй. Үүнтэй холбогдуулж Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуульд заасан Төсвийн орлого,  зарлага бүхий л зүйл тодорхой байх ёстой гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Иймээс хуулийн дагуу УИХ хандахгүй бол болохгүй. Ажлын хэсэг ч энэ дагуу дүгнэлтээ гаргасан.

-Тэгвэл одоо төсвийгямар байдлаар засаж, залруулах вэ. Эсвэл Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүлээх гэж үү?

-Хэд хэдэн боломж бий. Нэгдүгээрт, УИХ-аас хуульд нийцүүл хэмээн төсвийг буцаах. Хоёрт, Засгийн газар төслөө буцаан татаж болно. Гуравт, тодорхой бус зүйлүүдийг УИХ-д Засгийн газраас нэмж оруулж болох юм. Энэ хувилбаруудыг ирэх долоо хоногоос ярьж шийдвэрлэх байх.

-Нэгэнг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдээгүй байгаа учраас өөр эх үүсвэрээр 800 тэрбум төгрөгийг төсөвт суулгах боломж бий юу?

-Өөр орлого байхгүй. Энэ бол "Эх орны хишиг" 1.5 сая төгрөгтэй холбоотой асуудал. Харин АН-ын нэг сая төгрөгийг уурхайг ашиглаад татвар төлж, үлдсэн ногдол ашгаас нь ард иргэддээ хуваарилах зарчим байсан. Харин 1.5 сая бол бэлэн мөнгө тараах. Гэхдээ бэлэн мөнгийг хэн нэгнээс зээлж ард иргэддээ өгнө гэж огт яриагүй. Ер нь ард түмэнд ашиг малтмалын салбараас хишиг хувь хүртээх нь ойлгомжтой асуудал. Өөр аргаар иргэдэд бэлэн мөнгө тараах боломж байхгүй. Өнгөрсөн жил Оюутолгойгоос 250 сая ам.долларын зээл аваад зээлийн урьдчилгааг тараасан. Үүнээс бэлэн мөнгөний амлалтыг зохицуулахгүй бол горьгүй нь гэдэг байдал ажиглагдсан. Энэ онд иргэн бүрт 120 мянган төгрөг тараасан. Гэтэл ихэнх нь импортын бараанд урд хөрш рүү гарчихсан. Ядуурал 35, ажилгүйдэл 10, инфляци 15 хувьтай байх жишээтэй. Мөн өрхийн орлого зарлагаасаа 20-30 хувиар давлаа. Ийм л үр дүнтэй хоцорсон шүү дээ. Ер нь орд газруудын урьдчилгаа нэрийдлээр хойч үедээ өр тавиад ард түмэнд тараагаад байх нь онц зүйл биш. Энэ нь дараагийн УИХ, Засгийн газарт ачаалал болно. Гэхдээ нэгэнт амласан зүйлээ дуусгахаас өөр арга байхгүй.

-Тэгвэл бэлэн мөнгөний амлалтаас үүдэж төсөв гацаанд орчихсон байна гэж ойлгож болох уу?

-Хэрэв Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээ давхар орж ирсэн бол асуудал өөрөөр яригдах байсан.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.