Марш, тактикийн тэмцээн үргэлжилж байна
2009.05.06

Марш, тактикийн тэмцээн үргэлжилж байна

Зэвсэгт хүчний марш тактикийн аварга салаа, тасаг, оны мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн Таван толгой дахь зэвсэгт хүчний сургалтын төвд эхлээд байна. Таван өдөр үргэлжлэх энэхүү тэмцээнд оролцож байгаа багуудын тоо өмнөх жилийнхээс нэмэгдэж, хөдөө, орон нутгийн ангиудаас гадна эмэгтэйчүүдийн 15 тасаг оролцож байгаа онцлогтойг тэмцээнийг зохион байгуулагчид Батлан хамгаалахын сайдад уламжлав. Марш тактикийн энэхүү тэмцээн нь Зэвсэгт хүчний офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийн түвшинг тогтох, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, дүгнэх, хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.