Батлан хамгаалахын сайд Л.Болд ИСАФ ажиллагаанд оролцсон орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав
2011.05.06

Батлан хамгаалахын сайд Л.Болд ИСАФ ажиллагаанд оролцсон орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзав

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л. Болд 5 дугаар сарын 11-ний өдөр Берлин хотноо Холбооны Батлан хамгаалахын сайд Карл-Теодор цу Гуттенбергийн санаачлан зохион байгуулсан Олон улсын цэргийн хүчний ИСАФ ажиллагаанд цэргийн багаа илгээсэн улс орнуудын Батлан хамгаалахын сайд болон Жанжин штабын командлагч нарын уулзалтад оролцсон байна. Тус уулзалтын зорилго нь цаашид үйл ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар тохиролцох, хамтын хүчин чармайлт, оролцоо зүтгэлээ цаашид санаа нэгтэйгээр үргэлжлүүлнэ гэдгээ тодорхойлон тэмдэглэхэд чиглэгдсэн байна.


Лондон хотноо 2010 оны 1-р сард зохион байгуулагдсан бага хурлын дагуу ХБНГУ нь ИСАФ ажиллагаанд удирдах үүрэг гүйцэтгэж буй улсын хувьд өөрийн оролцоог улам хүчирхэгжүүлэн нэмэгдүүлсэн юм. Илгээх цэргийнхээ тоо хэмжээг 5.350 болгон нэмэгдүүлж, улмаар сурч боловсрох, хамтран түншлэх өргөн боломжийг бий болгохын зэрэгцээ сэргээн босголтод зориулах тусламжийн хэмжээгээ бараг хоёр дахин өсгөж жил бүр 430 сая евро болгон нэмэгдүүлсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.