С.Бямбацогт гишүүний боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2010.10.30

С.Бямбацогт гишүүний боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ ын чуулганы Өчигдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, Өөрчлөлт оруулах тухай хууль, Ан агнуурын тухай хуульд нэмэлт, өөрчлӨлт оруулах тухай, Амьтны аймгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тӨслүүдийг баталлаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж. түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал оруулж ирснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин батлав. Үүний дараа УИХ ын гишүүн С.Бямбацогт өөрийнхөө санаачлан боловсруулсан УИХ ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулав.

Тэрбээр "Монгол Улсын эдийн за саг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг батал даг болоод 18 жил болж байна. Жил ирэх тусам Үндсэн чиглэлийн ач холбогдол бүдгэрч байна. Үндсэн чиглэлд тусгагд сан бодлого. арга хэмжээ нь бодиттой үндэслэл сайтай төлөвлөгдөж ча дахгүй, төсөвтэй уялдахгүйгээс тухайн жилдээ хэрэгжихээ больсон. Мөн хэрэгжилтийг нь УИХ аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдээгүй.

Тиймээс Дэгийн тухай хуульд хоёр зүйлийн ӨӨрчлӨлт оруулахаар нэр бүхий гишүүд боловсрууллаа" гэв. Энэ хуулийн төсөлд "Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтӨлбөр болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ. Мөн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ аар хэлэлцдэг болно" гэж тусгажээ. Хууль санаачлагч илтгэлээ тавьсны дараа гишүүд сонирхсон асуултаа асууцгаав. УИХ ын гишүүн Н.Ганбямба дэмжиж байгаагаа илэрхийлж "Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ аар хэлэлцдэггүй учраас мӨрөөдлийн жагсаалт болж хувирсан, Засгийн газар төсөвтэйгӨӨ ч уяж орж ирдэггүй, Тиймээс хариуцлагыг чангатгах заалтыг нэмж тусгах хэрэгтэй" гэв. УИХ ын гишүүн Ц.Даваасүрэн "Ерөнхийлөгч парламентын 20 жилийн хүндэтгэлийн чуулган дээр УИХ ыг Засгийн гаЗрынхаа халаасанд орсон гэж хэлсэн. УИХ олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа юм чинь аргагүй шүү дээ. Хэрэв Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцүүлж аудит хийлгэж дүгнэлт гаргуулдаг бол Засгийн газрыг шахах боломж ч бүрдэнэ.

Тиймээс энэ өөрчлөлтийг оруулах нь зүйтэй" гэж байлаа. Харин УИХ ын гишүүн Я.Батсуурь, Ц.Сэдванчиг, Р.Гончигдорж, П.Алтангэрэл нарын гишүүд "УИХ ямар ч үед Засгийн газрыг дуудан мэдээлэл авч, хэлэлцэх эрхтэй. Гэтэл Үндсэн чиглэлийн гүйцэтгэлийг хэлэлцэнэ гэж хуульчлах шаардлага байхгүй. Тэгээд ч УИХ ын болон Дэгийн тухай хуульд Өөрчлөлт оруулахаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа. Олон дахин гар дүрж байхаар нэгмөсөн яагаад өөрчилж болдоггүй юм" хэмээн гоочилж байв. Гэвч энэ хуулийн тӨслийг хэлэлцэх эсэхийг шийдэхээр санал хураалт явуулахад гишүүдийн дийлэнх буюу 76.9 хувийн саналаар хэлэлцэхээр боллоо. Дараагаар нь Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн тӨслүүдийг хэлэлцэв.

УИХ ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн танилцуулснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хүч хэрэглэн, санаатай үйл дэгдсэн, Эрүүгийн хуульд заасан зарим төрлийн хүнд. онц хүнд гэмт хэр гийн улмаас хүнд гэмтэл учирсан, амь насаа алд сан хохирогч түүний гэр бүлийн гишүүнд төрөөс

нөхөн төлбөр олгохоор тусгажээ. ӨөрөӨр хэлбэл, зориулалт бүхий мөнгӨн хөрөнгийн сан байгуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан" гэсэн зүйл нэмэх нь зүйтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Энэ сангийн хөрӨнгөөс төр, нийгмийн зҮтгэлтний амь биед халдах, хүнийг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүн хулгайлах, хууль бусаар хорих, барьцаалах, худалдаалах, хүчиндэх, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, зандалчлах, тЕРроризм, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын зарим хэсгийг барагдуулахад зориулж нөхөн төлбөр олгох юм байна. Хохирогч, түүний гэр бүлийн гишүүнд олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээр санд буцаан төлүүлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулахаар хуулийн тӨсөл боловсруулсан гэнэ. Ц.Нямдорж сайдын танилцуулсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад дэмжиж байнгын хороо руу шилжүүллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.