2011.03.25

Дэгийн хуулийг өөрчлөхөөр бэлтгэж байна

Чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд ирэх чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслийг дор бүрнээ бэлтгэж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болсон гэнэ.


Тэрбээр энэ талаар “УИХ-ын нэг гол чиг үүрэг нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих юм, Үүнийгээ УИХ хангалттай биелүүлдэггүй. Одоогийн байдлаар батлагдаж гарсан 400 гаруй төсөл хөтөлбөр яаж хэрэгжиж байгаа нь тодорхойгүй байна. Хамгийн сүүлд гэхэд "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөрийг баталсан. Дагалдуулж 17 хууль шинээр санаачилж, 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг Засгийн газарт үүрэг болгосон. Харамсалтай нь, Ерөнхийлөгчийн зүгээс Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл ирүүлснийг эс тооцвол Засгийн газар нэг ч хууль өргөн барьсангүй. Урт нэртэй хууль байна. Аль хэдийнэ батлагдсан энэ хуулийг Засгийн газар, яам, агентлагууд хэрэгжүүлээгүй. УИХ-ын баталсан хууль хэрэгжүүлэгч байгууллагад таалагдахгүй бол хэрэгжүүлэхгүй байж байгаад хүчингүй болгуулъя гэсэн зарчмаар Засгийн газрын үйл ажиллагаа явж байна. Ийм байж таарахгүй шүү дээ. Тийм учраас УИХ-ын болон Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм” гэсэн байна.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.