Төрийн Думын гишүүд Горбачевыг ЗХУ-ыг задалсны төлөө эрүүгийн хэрэгт татахыг хүсчээ
Михаил Сергеевич Горбачев
2014.04.11

Төрийн Думын гишүүд Горбачевыг ЗХУ-ыг задалсны төлөө эрүүгийн хэрэгт татахыг хүсчээ

ОХУ-ын Төрийн думын хэд хэдэн фракци ерөнхий прокурор Юрий Чайкад ЗХУ задрах үеийн Михаил Горбачевыг ажлыг шалгах хүсэлтийг хүргүүлжээ. Тэд прокурын шалгалтын үр дүнд Горбачевыг эрүүгийн хэрэгт татна хэмээн найдаж байна гэж “Известия” сонин мэдээллээ.

Шалгуулах хүсэлтийг “Нэгдсэн Орос” намын гишүүн Евгений Федоров, Антон Романов, Коммунист намын гишүүн Иван Никитчук,  Олег Денисенко, түүнчлэн Либерал ардчилсан намын гишүүн Михаил Дегтярев нар санаачилжээ. Гишүүдийн үзэж буйгаар бүх ард түмний санал хураалтаар ЗХУ-ын хүн ам нэг улс байхын төлөө саналаа өгсөн ч тухайн үеийн удирдлага ЗХУ-ыг санаатай задалсан гэдгийг онцолж байна.

Горбачев ба Путин

ЗХУ-ын Үндсэн хуульд заагаагүй байсан ЗХУ-ын Төрийн зөвлөл гэгчийг байгуулсных нь төлөө Горбачевыг эрүүгийн хариуцлагад татах ёстой аж. Учир нь Төрийн зөвлөлийн шийдвэрээр Эстони, Латви, Литви гэсэн Балтийн тэнгисийн гурван Бүгд найрамдах улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Думын гишүүд Төрийн зөвлөлд ийм эрх байгаагүй хэмээн үзэж байна.

Түүнчлэн 1991 оны 11 дүгээр сарын дөрвөнд Горбачевт хэрэг үүсгэсэн ч дараагийн өдөр уг шийдвэр цуцлагдсан тухай сануулж, Горбачевын Зөвлөлтийн ард түмний эсрэг үйлдсэн «гэмт хэрэг» хуучраагүй гэдгийг онцоллоо.

Думын гишүүн Федоров Горбачевыг “Америкийн тагнуул” гэж нэрлэж байхад, харин Дегтяревын үзэж буйгаар Горбачеваас болж өнөөдөр Киевт хүмүүс амиа алдаж байгаа ажээ.

Дашрамд дурдахад Федоров Гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгслийг гадаадын тагнуулд тооцох тухай хуулийг санаачлагч байв. Дегтяревын хувьд Америк долларыг ОХУ-д хадгалахыг хориглох тухай, мөн Орос иргэдийн гадаад паспортан дээр эх оронч текст бичих тухай хуулийн санаачлагч байжээ.

Зөвлөлтийн офицерууд бий болоод мини юбкийг сонирхон харж байна.

“ЗХУ-ын ерөнхийлөгчийн хувиар та бүхний өмнө сүүлчийн удаа үг хэлж буй энэ агшинд 1985 оноос хойш туулж өнгөрүүлсэн замыг эргэн харах хэрэгтэй гэж үзэж байна. Алдсан, оносон эсэх талаар зөрчилтэй, гүн гүнзгий бус, өрөөсгөл санал бодолтой хүн цөөнгүй. Намайг энэ улсын удирдагч болоход улс орон буруу замаар явж байгаа нь тодорхой байсан бөгөөд энэ бол хувь тавилан байсан юм. Ийм том нийгэмд шинэчлэлийг эхлүүлэх нь хамгийн хүнд, эрсдэлтэй ажил гэдгийг би ойлгож байсан. Гэвч би өнөөдөр 1985 оны хавар эхлүүлсэн ардчилсан шинэчлэлийг түүх зөвтгөнө гэдэгт итгэлтэй байна. Улс орныг сэргээн засах, оршин буй дэглэмийг сууриар нь өөрчлөх гэдэг төсөөлж байснаас ч илүү адармаатай нь тодорхой боллоо. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийсэн бүхэн нэр төртэй үнэлэгдэх ёстой. Нийгэм эрх чөлөөг олж, улс төр болон оюун санааны хувьд чөлөөтэй амьсгалах болов. Энэ бол өдий болтол бидний  бүрэн ухамсарлаагүй байгаа гол ололт билээ. Яагаад гэвэл бид одоо хүртэл эрх чөлөөг эдэлж сураагүй байна.”

(1991.12.25. Михайл Горбачевын сүүлийн илтгэл)

Харин Горбачевын хувьд “Думын гишүүдэд үүнээс өөр хийх ажил алга юм шиг байна. Хэрэв бид тэдний оронд байсан бол Зөвлөлтийг задраах шийдвэрийг алга ташин хүлээж авсан ЗХУ-ын Дээд зөвлөлийн гишүүдийг ч хэрэгт татах байсан. Яллах гээд байгаа юм бол тэднийг ч бас Магаданы шоронд хийх хэрэгтэй” хэмээн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Саяхан Горбачев Крымыг Орост нэгтгэсэн талаар үзэл бодлоо хэлсэн юм. ЗХУ-ын экс ерөнхийлөгч Крымыг нэгтгэсэнд баяр хүргэж, Крымыг Украйнд өгсөн нь том “алдаа” байсан гэж тайлбарлав. Түүнчлэн Барууны улсууд НҮБ-ын зөвшөөрөлгүй ОХУ-ын эсрэг элдвийн хориг тавьж буйг шүүмжилжээ.

“Бид шинэ ертөнцөд амьдарч байна. Хүйтэн даан дууссан. Улс орны эдийн засаг, нийгмийн оюун санааг эрэмдэглэсэн цэрэгжилт, зэвсэгжилт зогссон. Товчхондоо дэлхийн дайны аюул алга боллоо.”

(1991.12.25. Михайл Горбачевын сүүлийн илтгэл)

Беловежскийн хэлэлцээрт Борис Ельцин (ЗХУ), Леонид Кравчук (Украйна), Станислав Шушкевич (Белорусь) нар гарын үсэг зуржээ.

ЗХУ 1991 оны 12 дугаар сарын 26-нд Дээд зөвлөл холбогдох тунхаг бичигт гарын үсэг зурснаар задарсан билээ. Үүнээс нэг өдрийн өмнө Горбачев ЗХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорч буйгаа зарлав. Энэ үед ЗХУ хэлбэрийн төдий оршин тогтнож байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Мөн чанартаа Орос, Украйн, Белорусь гурван улсын тэргүүн Тусгаар улсуудын хамтын нийгэмлэг (ТУХН) байгуулах тухай Беловежскийн хэлэлцээрт гарын үсэг зурсан тэр цагаас ЗХУ гэж байхаа больсон юм. Горбачев тэднийг ЗХУ-ыг задлах оролдлого хийж байна хэмээн шүүмжилсэн ч Армени, Казахстан болон бусад Дундад азийн бүгд найрамдах улсууд өмнө нь нэгдсэн улс байхыг хүсч байсан хэрнээ ТУХН байгуулах саналыг дэмжив. Горбачевт нөхцөл байдалтай эвлэрэхээс өөр арга байсангүй.

1991 оны гуравдугаар сард болсон бүх ард түмний санал хураалтаар хүн амын 76 хувь ЗХУ-ыг хэвээр үлдээх хүслээ илэрхийлсэн юм.

1991 оны гуравдугаар сард болсон бүх ард түмний санал хураалтаар хүн амын 76 хувь ЗХУ-ыг хэвээр үлдээх хүслээ илэрхийлсэн юм. “ЗХУ-2” гэсэн санаа тэр үед байгаагүй ч иргэд шинэчлэгдсэн ЗХУ-д амьдрахыг хүсч байлаа. Удаан хугацааны хэлэлцээрийн явцад шинэ ЗХУ байгуулах санааг олонхи нь дэмжив. Гэвч 1991 оны наймдугаар сард Онцгой байдлын улсын хороо төрийн эргэлт хийх гэж оролдсоноос болж  дээрх бичиг баримтад гарын үсэг зурж чадаагүй билээ.