2011.02.08

“Малын гаралтай түүхий эд”-ээ боловсруулдаг болно

Ард иргэдийн маань амьжиргааг залгуулж буй голлох салбар болох мал аж ахуйн салбараас үйлдвэрлэгдэж буй арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүн зэрэг түүхий эдэд түшиглэсэн аж үйлдвэрийн цогцолборыг бүсийн тулгуур төв Ховд аймагтаа байгуулахаар зорьж байгаа билээ. Энэхүү цогцолборыг байгуулахын тулд үйлдвэрүүдээс гарах бохир, хаягдлыг цэвэрлэх байгууламжийн асуудлыг түрүүлж шийдэх шаардлагатай учир цогцолборын эхний үе шат болох 3,3 тэрбум төгрөгийн өртөгтэй цэвэрлэх байгууламжийн ажлыг энэ оноос эхлүүлэхээр боллоо. Тус байгууламж нь Монгол Улсын хэмжээнд баригдахаар болж буй хоёрдахь том цэвэрлэх байгууламж гэдгээрээ онцлогтой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.