Багуудын хөгжлийг дэмжлээ
УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй зөвлөлдөж, орон нутагтаа үр өгөөжтэй байх талыг бодолцон гишүүдийн тойрогт хуваарилсан мөнгөнөөс аймгийнхаа бүх багуудад тус бүр 2 сая төгрөгийг багуудын хөгжлийг дэмжих зориулалттайгаар олгож, нэн шаардлагатай, хэрэгцээт зүйлстээ зарцуулах эрхийг орон нутагт нь өгсөн билээ. Жаргалант сумын нийт багуудын дунд 2009 онд зохион байгуулсан “Спорт чийрэгжүүлэлтийн анхдугаар их наадам”-д эхний байруудыг эзэлсэн Буянт багт 10 сая, Бичигт багт 6 сая, Магсаржав багт 4 сая төгрөгийн тоглоомын талбай байгуулах болон бусад хэлбэрээр тохьжилт хийхэд зарцуулах эрхийг олголоо. Цаашид энэ мэтчилэн баг бүрийн тодорхой томоохон асуудлыг шийдвэрлэх байдлаар шат дараатайгаар хөгжүүлэхээр зорьж байна.