2011.02.08

Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан дараах ажлын хэсгүүдэд орж ажиллав

2008 онд
  1. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай
  2. МУ-ын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах
  3. 2008 оны Монгол банкнаас мөнгөний бодлого болон хэрэглээний үнийн өсөлтийг хязгаарлах талаар явуулж буй үйл ажиллагааын хэрэжилтэд хяналт тавих
  4. 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
  5. Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан 2008 онд автозамын салбарт хэрэгжүүлэхээр төсөвт тусгагдсан арга хэмжээний явц, 2009 онд хэрэгжих хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн сонгон шалгаруулалт, замын ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж байгаатай Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яаманд танилцах,
  6. Ажил нь дууссан боловч санхүүжилт нь дутуу, 2009 онд үргэлжлэн баригдах барилга байгууламж, арга хэмжээний санхүүжилтийн байдал, үр дүн, Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл болон Улсын төсөв, гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээр барихаар төсөвт тусгагдсан объект, арга хэмжээний зураг төсөв, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны бэлтгэл хэрхэн хангагдаж, зохион байгуулалтын ямар ажил хийгдэж байгааг Сангийн яаманд танилцах
  7. Эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, 2009 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан 2009 оны Хүнсний хөтөлбөр, болон мах, үр тарианы хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, малчдын орлогын эх үүсвэрийг дэмжих чиглэлээр улсын төсвөөс урьд жилүүдэд олгосон хөрөнгийн зарцуулалт, үр дүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт болон 2009 оны зорилт, түүнийг хэрэгжүүлэх бэлтгэл хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлын явцтай танилцах
2009 онд
  1. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн хэрэгжилт, Жижиг, дунд үйлдвэрийн талаар Монгол Улсын 2008 оны Төсвийн тухай хууль, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2008 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих талаар заагдсан арга хэмжээний хэрэгжилт, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон Монгол Улсын 2009 оны Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах,
  2. Засгийн газрын үнэт цаас гаргах тухай
  3. Санхүү, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах тухай Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  4. Өрсөлдөөний хуулийн төсөл болон холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар санал боловсруулж, эдийн засгийн байнгын хороонд танилцуулах ажлын хэсэг
  5. МУ-ын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай ажлын хэсэг
  6. Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  7. Цөмийн энергийн тухай хуулийн төсөл
  8. Төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого
  9. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсэг
  10. Дэлхийн банкны групийн гишүүн, Олон Улсын Санхүүгийн Корпорацийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Компанийн засаглалыг сайжруулах төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, зохицуулах, холбогдох байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах
  11. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2009 онд баримтлах үндсэн чиглэл, Эрдэнэсийн сангийн байдалтай МБ-нд танилцах
  12. 2009 оны МУ-ын эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн ажлын хэсэг
  13. МУ-ыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, МУ-ыг хөгжүүлэх сангийн хөрөнгийн зарим хэсгийг махны нөөц хэлбэрээр байршуулах тухай
  14. Концессийн тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах
2010 онд
  1. Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах
  2. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль
  3. Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай
  4. Утаагүй УБ хөтөлбөр батлах тухай тогтоолын төсөл
  5. МУ-ын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
  6. Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулиудад
  7. Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилэн боловсруулах
  8. Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийн төслийг ЭЗБХороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах УИХ-ын 2009 оны 57-р тогтоолын хэрэгжилт, ОТ-н ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний явц байдалтай танилцах
  9. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх
  10. Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл дээр ажиллах
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.