2010.12.14

Сууц өмчлөгчдийн холбоог хуулийн этгээд болгоно

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон СӨХ-ны тухай хуулийн төсөл, Өмгөөлөгчийн болон Цагдаагийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна. Нотариатын болон цагдаа, өмгөөлөгчийн тухай хуулийг хэлэлцэхтэй холбогдуулан Ерөнхийлөгч энэ хуулийн эрх зүйн орчныг шинэтгэх санал гаргасан аж.Түүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн  газар УИХ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна. Ингэснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан концепц хуулийн төсөлтэй хэрхэн зөрчилдөж, эсвэл нийцэж байгааг сайтар харж болох аж. Мөн дээрх хуулиудын эрх зүйн орчныг нэг мөр шийдвэрлэх боломжтой болж байгаа юм байна. Үүнээс гадна ажлын хэсгүүд тухайн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэнэ. Энэ саналаа Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, дараа нь тус хорооноос нэгдсэн ажлын хэсэг гаргана гэж Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр хэллээ.

Мө өөрчлөлт оруулжээ. Ажлын хэсэгт Х.Тэмүүжин гишүүн нэмэгдсэн бөгөөд одоогоор мөрдөж байгаа Иргэний хуульд сууц өмчлөгчдийн холбоог хуулийн этгээд гэж үздэггүй аж. Үүнийг хуулийн этгээд болгож өөрчлөх тухай асуудал нэлээд анхаарал татсан асуудал болоод байгаа юм байна. Харин хууль санаачлагчид СӨХ үнэхээр асуудалтай байгаад түүнтэйгээ хуулийн этгээд болвол бүр дордсон хэрэг болно гэсэн аж. Тиймээс энэ асуудлыг ажлын хэсэг дахин ярилцахаар болжээ. Одоо СӨХ өрх бүрээс cap болгон мөнгө авсан тайлан мэдээгээ огт гаргаж өгдөггүй. Түүнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Өөрийн үүрэгт ажлаа хийж чадахгүй байгаа. Наад зах нь эвдэрсэн цахилгаан шатаа засах чадваргүй байна. Хамгийн гол нь СӨХ хуулийн этгээд болсноороо хариуцлага хүлээдэг болох хэрэгтэй гэж бүлгийн гишүүд үзжээ.

Үүнээс гадна Даян дэлхийн байгаль орчны сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх "Зах зээлийн болон бэлчээрийн менежментийн хөгжил *өсөлтийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой хэмжээний зээл авах талаар ярилцсан байна. Түрүүчийн хуралдааны үеэр холбогдох сайдууд байхгүйгээс санал дүгнэлтийг сонсоогүй байсан юм. Энэ тал дээр мөн л ажлын хэсэг байгуулахаар болжээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.