Монголд 400 хууль хийдэлтэй
2011.04.12

Монголд 400 хууль хийдэлтэй

Монголд 400 гаруй хууль хийдэлтэй, давхардсан, хоорондоо зөрчилдсөн байдаг гэж УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр мэдэгдлээ. Тиймээс ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг өргөн мэдүүлэх хуулийн төслийг АН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн байна. Уг төсөл нь, дээрх 400 гаруй төслийг багцлах замаар чуулганаар яаралтай өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлэх юм байна.

 

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан энэ төслөөр бол өнөөгийнх шиг олон хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа хууль тус бүрээр үзэл баримтлал боловсруулах шаардлагыг халах юм байна. Өөрөөр хэлбэл, хуулиудыг багцлах замаар өргөн барьж, хэлэлцүүлгийг ч хурдан явуулах нөхцөл бүрдэх нь. АН-ын бүлэг үүнээс гадна гурван ч асуудал хэлэлцсэний нэг нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл байв. Уг төслөөр бол тендер будлиантуулсан этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна. Гэхдээ бүлэг дээр ярилцаад тендерт оролцогчид биш зөвхөн будлиантуулсан эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцож байх санал гаргажээ. Мөн будлиантуулсан тендерээс болж улсад  учирсан үлэмж хэмжээний хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх агуулга хуулийн төсөлд тусrээ. Харин бүлгээр хэлэлцсэн ч эцсийн шийдвэрээ гаргаж чадаагүй асуудал бол Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт байв. Засгийн газар өөрсдийнхөө ажлыг 61 хувийн биелэлттэй гэж дүгнэлт ирүүлсэн аж. Харин АН-ын бүлгийнхэн энэ асуудлыг мэргэжлийн Байнгын хороод салбар бүрээр нь хэлэлцсэний дараа бүлгийн дүгнэлтээ гаргахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.