Л.Гантөмөр: Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд нь томилох тухай саналыг хэлэлцэхгүй гэж шийдсэн
2011.06.14

Л.Гантөмөр: Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд нь томилох тухай саналыг хэлэлцэхгүй гэж шийдсэн

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдлаа.Уг хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодруулсан юм.Тэрбээр:

- Хуралдаанаар гишүүн Н.Энхболд, Ц.Баярсайхан, Г.Батхүү нарын өргөн барьсан Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар ярилцлаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар мэдээлэл сонсож, саналаа хуваалцсан. Засгийн газраас төмөр замтай холбоотой үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын  тогтоолын төсөл өргөн барьсан байна. Энэ талаар мэдээлэл авах байсан боловч Байнгын хорооны хурлаар хэлэлцүүлэх хугацаа нь тодорхойгүй байсан учир хойшилсон. Хадгаламж зээлийн хоршооны хууль бол мэдээж ээдрээтэй хууль. Хамгийн гол нь энэ хуульд хяналт шалгалтыг нь сайжруулах, удирдлагынх нь эрх мэдлийг зөв тодорхойлохыг оролдсон байна. Өнөөдөр хэрэгжиж буй хууль нь 2002 онд батлагдсан.

Тэгэхээр үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрч, олон ч асуудал үүссэн.Тийм болохоор уг асуудлуудыг яаж шийдэх тухай саналаа оруулж ирсэн учир Ардчилсан намын бүлэг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн хувьд ажлын хэсэг дээр гарсан Хөдөлмөрийн биржийн удирдлагыг сайд нь томилно гэсэн агуулгатай санал эхний хэлэлцүүлгийн үед яригдаагүй. Тийм байтал өнөөдөр оруулж ирж байгаа нь буруу гэж үзсэн. Агентлагийн дарга нарт төрийн албаны хуулиар олгогдсон тодорхой эрх байдаг.Тэр эрхийнх нь дагуу хэлэлцэх ёстой. Анхны хэлэлцүүлгийн үед ярьж байсан асуудлыг тэр хэвээр нь цаашид үргэлжлүүлье гэж бүлэг шийдвэрлэлээ.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.