Л.Гантөмөр: Харин ч ташуур өгсөн хариуцлагатай дүгнэлт
2011.06.29

Л.Гантөмөр: Харин ч ташуур өгсөн хариуцлагатай дүгнэлт

Засгийн газрын 2008-2012 оны уйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэж байгаа билээ. МАН-ын бүлэг Су.Батболдын танхимд "хангалттай" гэсэн дүн өгсөн бол АН-ынхан "туйлын хангалтгүй"хэмээн дүгнэсэн. Энэ талаар АН-ын Л.Гантөмөр гишүүний байр суурийг хүргэе.

-Хариуцлагагүй дүгнэлт биш шүү дээ. Бодитой дүгнэлт өгсөн. Энэ маань Засгийн газарт "ташуур" болоосой гэж хүсэж байна. Хэтэрхий удаан, хариуцлагагүй байна.

-Сонгуулийн өмнө Засгийн газраас АН гарна гэсэн мессеж байдаг. Тийм сонирхолтой бүлэг ч танай нам дотор байдаг нь нууц биш. Энэ бүхэнд "дохио" болгож АН-ын бүлэг дүгнэлтээ гаргасан юм биш үү?

-АН-ын байр суурийг бүлэг илэрхийлэх боломжгүй. Намын ҮЗХ шийдвэр гаргадаг, түүнийг нь бид биелүүлэх үүрэгтэй. Бидний хэсэг гишүүн эсэргүүцсэн ч Засгийн газарт сайд нараа ажиллуулах шийдвэрийг ҮЗХ гаргасан. Уг шийдвэрт хүндэтгэлтэй хандах нь бидний үүрэг. Түүнээс бус Засгийн газраас гаръя гээд УИХ дахь АН-ын бүлгийн зүгээс зүтгээд байгаа юм биш. Хэдхэн сарын дараа ҮЗХ-ны шийдвэрийг өөрчилнө гэвэл бүтэхгүй, боломжгүй зүйл. Бид цөөнх болсон ч олонхийнхоо  шийдвэрт хүндэтгэлтэй хандахаас өөр аргагүй. Би хувийн бодлоо хэлье. Засгийн газраас АН гарчих хэрэгтэй. Манай нам, бүлгийн хувьд өмнөө тавьсан зорилгоо биелүүлсэн. Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхтгох, төрийн зарим ажил, үйлчилгээг иргэний нийгмийн байгууллагуудад шилжүүлэх гэх мэт Монголын нийтлэг эрх ашгийн төлөөх том ажлууд хийгдэж чадахгүй байна. Сөрөг хүчин болсноор эдгээр зорилт шийдэгдэх боломжтой болов уу гэж хувьдаа харж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.