Үйлчилгээний ажилтнууд сургалтад хамрагдлаа
Үйлчилгээний ажилтнууд сургалтад хамрагдлаа
2014.05.08

Үйлчилгээний ажилтнууд сургалтад хамрагдлаа

Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвөөс улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудын үйлчилгээний ажилтнуудад зориулсан нэг өдрийн сургалт зохион байгуулжээ.

Сургалтыг хөтөлбөрийн дагуу “Галын аюулгүй байдлыг хангах ажиллагааны талаар” онол, дадлага, “Ажлын байранд тавигдах эрүүл ахуйн шаардлага”, “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа”, “Нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмж” гэсэн сэдвүүдээр заасан байна. 

Мөн Улсын ерөнхий прокурорын 2011 оны 35 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журам”, 2004 оны 118 тоот тушаалаар батлагдсан “Харуул хамгаалалт, нууц хадгалалтыг сайжруулах” гэсэн сэдвүүдээр Сургалт, судалгааны төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Онцгой байдлын газруудын мэргэжилтэн, байцаагч нар тус тус хичээл зааж, харилцан ярилцсан нь үр дүнтэй болсон бөгөөд сургалтад үйлчилгээний 46 ажилтан  хамрагджээ.