Иргэнд суурилсан хөгжлийн яриа Дорноговьд үргэлжилнэ
2011.05.12

Иргэнд суурилсан хөгжлийн яриа Дорноговьд үргэлжилнэ

“Нэг Ардчилал” клубээс санаачлан цуврал болгон зохион байгуулж буй “Иргэнд суурилсан хөгжлийн яриа-6” уулзалтыг маргааш Дорноговь аймагт зохион байгуулахаар боллоо.


Дорноговь аймгийн  иргэд, гишүүдтэй хийх уг хэлэлцүүлэгт  “Өөрчлөлтийг өөрөөсөө...”, “ Манлайлах ур чадварыг хөгжүүлэх нь: Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэе”, “Обьектив сэтгэлгээ ба улс орны хөгжил”, “Шууд Ардчилал ба иргэдийн оролцоотой иргэний төлөө засаглал”, “Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр” гэсэн сэдвээр илтгэл тавигдах бөгөөд илтгэлийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Цувралаар зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний зорилго нь Монгол Улс үндсэн хуулиндаа “Эх орондоо хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” хэмээн тунхагласны дагуу тэрхүү хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгмийг амжилттай цогцлооход иргэн бүрийн дуу хоолой, үзэл бодол чухал гэдгийг сануулж, хүн бүрийн тэгш оролцоог ханган, үг хэлэх эрх өргөн боломжийг бүрдүүлж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхэд орших аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.