“Нэг Ардчилал”-ын салбар байгуулах санаачилга гаргав
2011.09.19

“Нэг Ардчилал”-ын салбар байгуулах санаачилга гаргав

Ардчилсан намын гишүүдийн “Нэг Ардчилал” клубээс Ховд аймгийн Ардчилсан намтай хамтран “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулж байна.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар болон “Нэг Ардчилал” клубын зохицуулагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу, Ховд аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж нар оролцож, Ховд аймгийн иргэд, ХААИС-ийн оюутнууд, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчидтай уулзалт хийсэн байна.

Хэлэлцүүлгийг зохион байгуулагчид “Хариуцлагатай иргэн-хариуцлагатай төр”, “Уул уурхайн өгөөжийг иргэд хэрхэн хүртэх вэ?”, “Хариуцлагатай улс төр” зэрэг сэдвээр илтгэл тавин иргэдтэй санал солилцсон байна. Мөн түүнчлэн УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин нар оюутан, сурагчидтай “Хувь заяагаа хэрхэн сонгох вэ?”, “Амжилтын нууц” сэдвээр яриа өрнүүлэв.

Хоёр өдөр үргэлжилж буй хэлэлцүүлгийн үеэр Ховдын залуус “Нэг Ардчилал” клубийн салбарыг аймагтаа байгуулахаар санаачилга гаргасан байна.

“Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлэг өнөөдөр, маргааш хоёр өдөр Увс аймагт үргэлжлэх аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.