Хайнань мужийн Санья хотод аялсанаар халуун орны ширэнгэн ойн парк, цэцэрлэгт хүрээлэн, болор тунгалаг ус, цав цагаан элс бүхий наран шарлагийн газрыг үзэх боломжтой.
2014.06.06

Санья хот жуулчдын анхаарлыг татаж байна

Хятад улсын аялал жуулчлал дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Өнөөдөр Монголын аялал жуулчлалын компаниуд, агаарын тээврийн компаниуд болон Соёл спорт, аялал жуулчлалын яамны төлөөлөгчдөд БНХАУ-ын Санья хотын аялал жуулчлалын салбарын шинэ бүтээгдэхүүнийг тус хотын аялал жуулчлалын газраас танилцууллаа.

Тус аялал жуулчлалын эрчимтэй хөгжиж буй шалтгаан нь хүн амын тоо, байгалийн өвөрмөц тогтоц, хөгжлийн зөв менежмент ажээ. Санья хот нь жилийн дөрвөн улиралд нарлаг дулаан байдаг бөгөөд цэвэр агаартай гэдгээрээ дэлхийд алдаршжээ.

Хайнань мужийн Санья хотод аялсанаар халуун орны ширэнгэн ойн

парк, цэцэрлэгт хүрээлэн, болор тунгалаг ус, цав цагаан элс бүхий наран шарлагийн газрыг үзэх боломжтой. Жилд дунджаар 15 сая жуулчид тус хотод жуулчилдаг бөгөөд манай улсаас өнгөрсөн жил гэхэд 5000 жуулчин аялжээ. Санья хотод гадаад дотоодын 260 гаруй зочид буудал байдаг бөгөөд дэлхийн томоохон буудлууд олон үндэстний хоолоор жуулчдад үйлчилдэг аж. Мөн хуримаа хийсэн шинэхэн хосуудад хамгийн тохиромжтой гэдгийг хэлж байв.

Тус хотод соёл урлаг, спорт, эдийн засаг, бизнесийн томоохон олон улсын арга хэмжээ тогтмол болдог ажээ. Тухайлбал дэлхийн миссийн 2004, 2005, 2008 оны тэмцээн болж байжээ.

Танилцуулгын үеэр тус улсын Аялал жуулчлалын компанийн Санья хот дахь салбарын захирал Дунг Жэтэй ярилцлаа.

Тэрээр хэлэхдээ: "Санья хот бол Хятадын цорын ганц халуун бүс. Тус хотод ирснээр цэвэр агаарыг мэдрэх болно. Дэлхийд цэвэр агаараар хоёрт ордог. Учир нь байгаль орчноо маш сайн хамгаалдаг. Тухайлбал Санья хотод шинээр аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол байгаль орчноо хамгаалах уу, яаж хамгаалах вэ гэдгийг нь харж зөвшөөрөл олгодог. Мөн байгуулагдсан хойноо хамгаалж байна уу гэдгийг нь маш сайн шалгадаг " гэсэн юм.