Энэ дунд "Эрдэнэс тавантолгой" компанийн нэр багтсан нь анхаарлын төвд байна.
2014.06.11

Ганц саалийн үнээгээ хувьчилж болохгүй

Засгийн газрын хуралдаанаар төрийн өмчит 32 компанийг хувьд шилжүүлэх шийдвэр гаргаж, Сангийн яаманд нэрсийг нь гаргах үүргийг өгчээ.

Энэ дунд "Эрдэнэс тавантолгой" компанийн нэр багтсан нь анхаарлын төвд байна. Хувьчлалыг явуулах нь хэр зүйтэй талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн байр суурийг сонирхлоо.

Тэрээр стратегийн хэмжээний бодлогын түвшинд дэмжих ёстой томоохон үйлдвэрийг хувьчилж болохгүй. Тухайлбал Эрдэнэт үйлдвэр хэмээх ганц саалийн үнээгээ зарж болохгүй. Хувьд шилжүүлэх зүйлээ шилжүүлээд улс орноо авч яваа обьектуудыг хувьчилж болохгүй. Өмнөх хувьчлалын жишээнээс харахад алдсан зүйлүүд бий. Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц зүйлээ хувьд шилжүүлэх ёсгүй"  хэмээсэн юм.