Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой болж байна
Онцгой байдлын алба
2014.06.19

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой болж байна

Анх 2004 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр, 1922 онд байгуулагдсан Гал түймэртэй тэмцэх газар, 1964 онд үүсгэн байгуулагдсан Улсын Иргэний хамгаалалтын газар 1965 оноос ажиллаж ирсэн Улсын нөөцийн газар зэрэг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох адил төстэй чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэгтгэн олон улсын жишигт нийцсэн Онцгой байдлын албыг байгуулснаас хойш, өдгөө 10 жилийн ойтойгоо золгоод байна.

Өнөөгийн Онцгой байдлын алба бол  90 гаруй жилийн түүхэн улбаата

Өнөөгийн Онцгой байдлын алба бол  90 гаруй жилийн түүхэн улбаатай,  үе үеийн ахмадуудын тэмцэл, хөдөлмөр зүтгэлээр  бий болгосон материалын болон эдийн засаг, бэлтгэгдсэн боловсон хүчний бат суурьтай, дайчин мөртэй, яруу бахархалт замналтай онцгой алба юм.

Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд өнөөдөр “Алба сурталчлах өдөрлөг”  Чингисийн талбайд болох бөгөөд 11:00-11:30 цагт Онцгой байдлын албаны туг гардан авах ажиллагаа, 11:30-16:00 цагт Онцгой байдлын алба сурталчлах нэгдсэн өдөрлөгтэй. Маргааш буюу энэ сарын 20-нд 10:00-11:00 цагт Баярын хурал, шагналын арга хэмжээ Соёлын төв өргөөнд тус тус болно.