Ч.Улаан сайд эмгэнэл илэрхийллээ
Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан
2014.06.24

Ч.Улаан сайд эмгэнэл илэрхийллээ

Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн автобус энэ сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт осолдсон эмгэнэлт хэрэг тохиолдож, ослын улмаас зургаан хүн эрдэнэт амь насаа алдсан.

Мөн дөч гаруй хүн гэмтсэний улмаас гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байна. Энэхүү осолтой холбогдуулан холбогдох яамд ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн ослын улмаас гэмтэл авсан иргэдэд туслахаар хандивын данс нээж, сайхан сэтгэлтэй хүмүүс өглөгийн гараа сунгасаар байгаа билээ. Харин өнөөдөр Сангийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Улаан ослын улмаас амь насаа алдсан талийгаачдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийллээ. 

Ч.Улаан сайд эмгэнэл илэрхийллээ