Цагаан буйдангаар онцгойрогч
Цагаан буйдан, самбар хоёроороо бусад гишүүдийнхээс онцгойрдог нэг л гишүүн УИХ-д бий. Энэ бол Ж.Энхбаяр. Туслахтайгаа хамт суудаг ч түүний өрөө тохилог. Тэрбээр бусдаас онцгойрч чамирхаж, гангарах дуртай. Тиймээс л цагаан өнгийг шүтэж дээрх буйдан, самбарыг сонгосон болов уу. Бас 10 гаруй цэцэгтэй. Гэхдээ цэцгэнд дуртайдаа биш, амьд зүйл таатай сэтгэгдэл төрүүлдэг болохоор л байлгадаг аж. Ханандаа Алтай нутгийнхаа газрын зургийг байрлуулахаа мартсангүй. Ангийн нөхөд, ер нь хэнтэй ч хууч хөөрөхдөө газрын зургаа зааж байгаад л буу халдаг.
Энэ байдал нь бараг л зуршил болсон гэхэд болно. Тэрбээр УИХ-ын гишүүн болсноосоо хойш хойч үедээ өмч үлдээхийг чин сэтгэлээсээ хүсч, тэмүүлдэг болжээ. Залуучууд өмчгүй хоцорч байгаад эмзэглэдэг гэсэн үг л дээ. Түүнийхээр эрх мэдэл, албан тушаалаараа дамжаад үйлдвэрлэл газрын баялаг гээд бүхий л зүйл хэдхэн хүний гарт төвлөрснийг өөрчлөх хэрэгтэй аж. Тиймээс шинэ залуу үед өнөөгийн баялаг, бизнесээс тэгш, шударга хүртэх бололцоог нээж өгөх нь чухал гэж ярих дуртай.