Хөвсгөлийн  ахмадуудыг амралтын газартай болгожээ
ИТХ-ын дарга Л.Энх-Амгалан өөрийн хувь нэмрээ оруулсан байна.
2014.07.29

Хөвсгөлийн ахмадуудыг амралтын газартай болгожээ

Ардын хувьсгалын 93 жил Хөвсгөл аймаг байгуулагдсаны 83 жил Жалханз худагт Дамдинбазарын мэлмийг нээсний 140 жил Хотгойдын гурав хурдан морины Даншиг наадам хоймор нутагт болж байна.

Хоймор Хөвсгөл нутагт их бүтээн байгуулалт өрнөж зам барилга дэд бүтцийн томоохон хөрөнгө оруулалт хийгдсэн. Энд УИХ-ын гишүүн Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Энх-Амгалан өөрийн хувь нэмрээ оруулсан байна.

Тухайлбал тэрбээр өөрийн хувийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын эрэг дээр ахмадад зориулж сувилалын газрыг барьж байгуулж Хотгойд гурав наадмын үеэр Хөвсгөл аймгийн халамжийн газраас хүлээлгэж өгчээ.