Монголд Улс өчигдөр тоон системд шилжлээ
Монгол Улсын Засгийн газраас “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр баталсны дагуу өчигдөр орон даяар телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон системд албан ёсоор шилжүүллээ.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тоон системд шилжих тухай дэлгэрэнгүй тайлбар бүхий мэдээлэл цацагдаж байсан хэдий ч иргэдийн дунд эргэлзээ, олон асуултууд байсан юм.
Бүр хуучин бөөрөнхий дэлгэцтэй зурагтаа хаяж шинэ LCD зурагт авахгүй бол болохгүй гэх яриа гараад байсан билээ. Тэгвэл энэ бүхнийг тайлбарлах зорилгоор Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ, Монголын телевизүүдийн холбоо хамтран Чингэсийн талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулсан юм.
Энэхүү ажиллагааны нээлтийн үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа орон даяар тоон технологийн системд шилжиж байгааг мэдэгдээд зарим зохих мэдээллийг иргэдэд хүргэв.
Энэхүү ажиллагааны нээлтийн үеэр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа орон даяар тоон технологийн системд шилжиж байгааг мэдэгдээд зарим зохих мэдээллийг иргэдэд хүргэв.
Олон улсад тоон телевизийн үндсэн дөрвөн стандарт хэрэглэгдэж байгаагаас манай улс Европын стандарт болох DVB-Т2 стандартыг телевизийн ергөн нэвтрүүлгийн сүлжээндээ ашиглахаар сонгосон юм байна.
Өчигдрийн байдлаар нийслэлд 10, хөдөө орон нутагт 244 тоон телевизийн дамжуулах станцыг суурилуулаад байгаа аж. Ингэснээр тухайн цэгийн хэрэглэгчид телевизийн нэвтрүүлгийг тоон системээр хүлээн авч эхэлсэн гэсэн үг.
Харин үлдсэн 117 сум энэ сардаа багтаагаад тоон системийн станц суурилуулах бололтой.Өдөрлөгийн үеэр хуучин зурагтаа ашиглах боломжтой юу?, сүүлийн үеийн зурагттай бол яах юм бэ?, кабельтай бол шууд тоон системд шилжсэн гэсэн үг үү? тоон системд шилжсэнээ хэрхэн мэдэх вэ? гэхчилэн асуултуудыг иргэд тавьж байлаа.
Яах учраа олохгүй, сандарсан иргэд ч тэр дунд олон байсан юм. Ихэнхдээ хуучны зурагттай иргэд ямар сонголт хийхээ мэдэхгүй байсан нь ажиглагдав.
Ингээд энэ үеэр иргэдээс тоон системийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Та тоон системийн талаар хэр ойлголттой байна вэ?
-Ерөнхийдөө энд ирээд ойлголт авлаа. Өмнө тоон системд шилжинэ гэхээр нь нарийн учрыг нь ойлгохгүй л байлаа. Шинэ зурагт хэрэглэх ч юм болов уу л гэж бодсон.
-Танайх ямар зурагттай вэ?
-Бөөрөнхий дэлгэцтэй жижиг хуучны зурагт. Таньж мэддэг хүмүүс хуучин зурагт хэрэглэхгүй, заавал шинэ зурагт ав гээд бүр толгой эргээд байсан. Тэгсэн хуучин зурагтаа ашиглах боломжтой юм байна. Харин тэр тоон систем хүлээж авах төхөөрөмжийг нь авах юм шиг байна.
-Тэр төхөөрөмж нь хаана зарж байна. Хэдэн төгрөг юм бол?
-Энд “Үлэмж мандал” гээд компани зарна гэсэн. 70 мянган төгрөгийн үнэтэй байна лээ. Өнөөдөр /өчигдөр/ ч тэрийг нь авч чадахгүй юм шиг байна. Хэд хоногоос мөнгөтэй болохоороо л авъя гэж бодоод явж байна. Одоохондоо хуучин зурагт төхөөрөмжгүй ч гэсэн гарна гэж яриад байсан.
Хан-Уулдүүргийн зургаадугаар хорооны иргэн А.Бямбасүрэн: -Т а н а й х ямар төрлийн зурагттай вэ?
-Хуучны зурагттай. Хуучин зурагт маань гарахаа байчих юм болов уу гээд сандраад ирсэн нь энэ.
-Зурагтаа солих нь дээр юм байна уу, төхөөрөмж авсан нь дээр юм болов уу?
-Харин яах аа мэдэхгүй л байна. Төхөөрөмж уг нь 35 мянгаас нэг их хэтрэхгүй гээд өчигдөр зурагтаар албаны хүмүүс нь яриад байсан чинь энд 70 мянган төгрөг гэж байна.
Өөр зарж байгаа газар одоохондоо байхгүй юм шиг байна. Наадмын өмнө 32 инчийн телевизээр хямдраад 300-н хэдэн мянга гээд байсан чинь одоо бас 499000-500000 төгрөг болчихож. Уг нь нэгэнт л шинэчилсэнийх зурагтаа сольдог юм уу гэсэн санаатай л байна.
-Танайх хичнээн суваг үздэг байв. Хэрэв төхөөрөмжийг нь авчихвал хэдэн суваг үзэх юм шиг байна?
-Кабельгүй болохоор есөн суваг үздэг. Төхөөрөмж авчихвал, эсвэл зурагтаа сольчихвол 20-иод суваг үзэх юм шиг байна. Цаашдаа нэмэгдэнэ гэнэ.
Хан-Уул Дүүргийн VIII Хорооны иргэн Б.Мөнгөнхүү:Та кабель ТВ сонирхож байна уу?
-Тэгдэг юм билүү! гээд л нөхөртэйгөө хамт ярилцаж байна. Манайх хуучин зурагттай болохоор хэрэглэгчийн төхөөрөмж гээд байгааг нь 70 мянгаар аваад цөөхөн суваг үзэх юм байна.
-Хуучин зурагттай ч гэсэн кабель тавьчихвал тоон системд шилжиж болно гэж үү?
-Болно гэсэн. Тэгэхээраль нэг газрын кабелийг тавьчихвал дор хаяж 1001 суваг үзэх гэнэ. Сард 9000 төгрөг төлөх юм байна “DDiSH”, “МNBC” гээд олон сонголт байна гэв.
Цахилгаан барааны томоохон сүлжээ дэлгүүрүүд талбайд шууд худалдан авалт явуулж байлаа. Учир нь LCD гэсэн зурагт бүхнийг тоон системд шууд шилжинэ гэж ойлгож болохгүй.
Хэрэглэгчдийн төхөөрөмжийн “ Сэт топ бокс” гээд байгаа бөгөөд азот тархаж байгаа тоон телевизийн сигналыг антрнны тусламжтай хүлээн авч, хувиргалт хийж аналоги телевизороор гаргахыг хэлээд байгаа аж.
Яагаад гэхээр тухайн зурагтад DVB- Т2 төхөөрөмж суурилуулсан уу гэдэг нь чухал аж. 2013 оны буюу сүүлийн үеийн телевиз боя бүгд тус төхөөрөмж суурилуулсан юм байна. Хзрвээ DVВ-Т2 байхгүй бол аль нэг кабелийг сонгох бүрэн боломжтой.
Эсвэл хэрэглэгчийн төхөөрөмжөө сонгоод сэрээ антенаар зурагтаа үзэж болох аж. Ер нь иргэд аль сонголтыг хийхгүй хуучны жишгээр урагтаа үзэх боломжтой хэдий ч жил зургаан сарын дараа аналоги системийг бүрэн таслах гэнэ.
Тоон системд шилжсэнээр телевизийн сувгуудыг дуу дүрсний өндөр нягтаршилтай хүлээж авахаас гадна телевиз гарахгүй байна гэж гомдоллох, зурагтаа нүдэх шаардлагагүй болох аж. Нэг ёсондоо аналоги систем бол хуучны зурагтад зориулсан систем юм.
Хэрэглэгчдийн төхөөрөмжийн “ Сэт топ бокс” гээд байгаа бөгөөд азот тархаж байгаа тоон телевизийн сигналыг антрнны тусламжтай хүлээн авч, хувиргалт хийж аналоги телевизороор гаргахыг хэлээд байгаа аж. энэхүү төхөөрөмжийг авахдаа баталгаажсан сертификатыг шалгах ёстой аж.
Учир нь Монголд хэрэглэж болох шаардлага хангасан гэх зориулалтын наалттай байх юм байна. Өчигдрийн байдлаар “Үлэмж мандал” гэх компани энэхүү төхөөрөмжийг зарахаар иргэдэд танилцуулж байсан юм. Өнөөдөр худалдаанд гарах гэнэ.
Үнийн хувьд 70 мянган төгрөг гэсэн. Мөн гар утсаараа тоон системийн сувгуудыг үзэх боломжтой. Ингэхдээ иа гар утасныхаа TV гэсэн аппликейшныг шинэчлэхэд л болох гэнэ.