Ашиглалтын шаардлага хангахгүй 21 орон сууцыг буулгана
Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу уг ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.
2014.08.05

Ашиглалтын шаардлага хангахгүй 21 орон сууцыг буулгана

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, ашиглалтын шаардлага хангахгүй 21 орон сууцыг дахин төлөвлөхөөр болжээ.

Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтийг үндэслэн, газар хөдлөлтөд тэсвэргүй, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ашиглахыг хориглоно.

Баянгол дүүргийн ХХ хорооны 30 дугаар байр, Хан-Уул дүүргийн II хороо, Нэхмэлийн 1-18 дугаар байр, III хороо, Нэхмэлийн IV, VIII, IX, ХД байр, Арьс ширний 25,26 байр үүнд багтаж байгаа аж.

Нийслэлийн НИТХ-ын баталсан Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу уг ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжүүлэгчийг сонгосны дараа иргэн гүйцэтгэгч аж ахуйн нэгж, төрийн байгууллагын оролцоотой гурван талт гэрээ байгуулж, уг ажлыг эхлүүлэх аж. Төсөл хэрэгжүүлэх хүртэл дээр дурдсан барилгуудад үйлчилгээ явуулахыг хориглосон байна.