Газар өмчлөх хүсэлт бүртгэх цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ
Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажил
2014.08.07

Газар өмчлөх хүсэлт бүртгэх цахим системийн хүчин чадлыг нэмэгдүүллээ

Нийслэлийн хэмжээнд газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай хүргэх зорилгоор 2014.08.01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн 1-р хэсэг, Баганхангай дүүргийн 2 дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд нийслэлийн иргэнд  газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэн.

Газар өмчлүүлэх тухай хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч эхэлсэнээс хойш  буюу 08 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагийн байдлаар газар өмчлөлийн цахим хуудас руу нийт  4 519 586 удаагийн хандалт хийж 17 654 иргэн бүртгүүлсэн байна.

Ачаалал эрс нэмэгдсэн учраас  Үндэсний Дата төвд байрлах серверийн хүчин чадал хүрэлцэхгүй болж бүртгэлийн программ гацан, доголдол үүсжээ. Иймд нийслэлээс хөрөнгө гаргаж 8 дугаар сарын 4-нд серверийн хүчин чадлыг нэмэгдүүлж шинэ серверийн бүх систем, өгөгдлийн сан, тохиргоонуудыг шинээр серверт суулган, тохируулсан байна.  

Ингэснээр нэг секунтэд  8000-10 000 иргэн нэгэн зэрэг хандах боломжтой болжээ.  Энэ нь өдөрт дунджаар 5 сая удаагийн хандалт хийхэд ямар нэг хүндрэл гарахгүй гэсэн үг юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.