“Discover Mongolia”чуулган ирэх сард болно
Монголын Бизнесийн Зөвлөлийн ТУЗ-ийн дарга Б.Бямбасайхан
2014.08.11

“Discover Mongolia”чуулган ирэх сард болно

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” олон улсын чуулганыг ирэх есдүгээр сарын 4, 5-нд зохион байгуулахаар товложээ.

12 дахь удаагийн “Discover Mongolia”-гийн үеэр тус салбарын хууль эрх зүйн орчин, нүүрсний экспорт, төслүүдийн санхүүжилт, тэдгээр дэх Засгийн газар, орон нутаг, иргэдийн оролцоо болон хөрөнгө оруулалт зэрэг сэдвээр хэлэлцэх гэнэ.

Уул уурхайн яам, Монголын бизнесийн зөвлөлийн дэмжлэгтэй зохион байгуулах “Discover Mongolia”-гийн оролцогчдыг бүртгэж эхэлсэн ч хэдэн орны, хэчнээн төлөөлөл ирэх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

Гэхдээ одоогоор хөрөнгө оруулагчид бараг бүртгүүлэхгүй байгааг зохион байгуулагчид дуулгалаа.

Энэ нь хөрөнгө оруулагчдын итгэл буурсантай холбоотой аж. Уг нь Монгол Улс өнгөрсөн долдугаар сард Ашигт малтмалын болон Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсан нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэж үзэж буй билээ.

Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон шийдвэр гаргах түвшнийхнийг цуглуулдаг тус чуулганы ивээн тэтгэгчээр “Anglo American”, “Хаnadu Mines” болон “Мongol Metars" ажиллаж буй юм байна.

Харин өмнөх жилүүдэд ивээн тэтгэж байсан дийлэнх компани дэмжих боломжгүйгээ илэрхийлжээ. Уламжлал ёсоор чуулганы хүрээнд оролцогчдод төслүүдийн талбайд очиж танилцах боломж олгох гэнэ. Тус чуулганыг “Welcome bаск” буюу “Эргэж ирээрэй” уриан дор “Прайм инфо”, Монголын уул уурхайн үндэсний ассоциац зохион байгуулах юм.