5 асуулт-10 хариулт
УИХ-ын цөөнгүй гишүүн ээлжит бус чуулган
2014.08.19

5 асуулт-10 хариулт

Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлал ойртож байгаатай холбоотой нам, эвслүуд хөдөлгөөнд ороод байна. УИХ-ын цөөнгүй гишүүн ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлага хүргүүлсэн. Үүнд УИХ-ын гишүүн Я. Содбаатар, Х.Болорчулуун нар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

  1. Ээлжит бус чуул ганыг хуралдуулах шаадлагатай гэж байгаа нам, эвслийн гишүүд цөөнгүй байна. Хуралдах шаардлага байна уу?
  2.  Хоёр хөршийн айлчлалаас ямар үр дүн гарах бол?
  3. БНХАУ-ын даргын айлчлал манай улсад ямар ашиг авчрах бол?
  4. Харин ОХУ-ын тухайд?
  5. Айчлалын үеэр Монгол Улсын зүгээс юуг анхаарах нь зүйтэй вэ?

Я.Содбаатар: Төсвөө тодотгоё

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

1.Ээлжит бус чуулганыг хуралдуулах хэд хэдэн зайлшгүй шаардлага үүссэн. Нэгдүгээрт, төсвийн тодотгол хийх ёстой. Эдийнн засгийн хямралтай энэ үед төр өөрийгөө танаххэрэгтэй. Ялангуяа захиргааны урсгал зардлыг танах шаардлагатай Уг нь захиргааныурсгал зардлыг  20 хувь танаж оруулж ир гээд үүрэг чиглэл өгч, тогтоол  баталсан. Үүнийгээ зугадугаар сарын нэгний дотор өргөн барих ёстой гэж үүрэгдсэн. Гэтэл энэ тодотголын биелэлтийг харуулсан  төсвийн толотгол өргөн баригдаагүй байгаа. Хоёрдугаарт. Эдийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцмээр байна.

2.Үндэсний зөвшилөл ойлголцлын хэмжээнд хүрэх хэрэгтэй. Түүнийг дагаж томоохон төсөл хөтөлбөрүүдээ явуулах учиртай. Хөрөнгө оруулалт эдийн засгийн асуудалд улс төрийн намууд нэгдсэн байр суурьт хүрэх нь чухал бляна. ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчид тэр бүр улс олон оронд айлчлаад байдаггүй. Бид айлчлалын бэлтгэлээ сайн хангаж чадахгүй бол үр  дүн гарахгүй.

3. Засгийн газар энэ хэвээрээ байсаар хоёр хөршийн айлчлалыг угтвал үр дүн гарахгүй. Харин дотроо бодлого шийдвэрээ ойлгомжтой болгоод хүлээж авч чадвал боломж их бий. Хятадтай дотоод транзитын асуудлаас эхлээд уул уурхай, ашигт малтмалын салбарт хамтран ажиллах талаар олон жил ярьсан. Дуншиж, хүлээж байгаа гэрээ хэлэлцээрүүд олон бий. Эдгээр асуудлууд урагшлах байх.

4. Монгол Улс ОХУ-тай 2010 он хүртэл Эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр баталсан. Өнөөг хүртэл энэ хүрээний ажлууд сайн явж чадаагүй. Төмөр замаа хос төмөр зам болгох, цахилгаанжуулахаас эхлээд хоёр орны бүс нут-гийн асуудлыг ярьсаар ирсэн. Засгийн газар сайн ажиллаж чадвал улс төр, эдийн засгийн хувьд маш их өөрчлөлт гарна.

5. Хятадтай Эдийн засгийн дунд хугацааны хөтөлбөр баталсан. Үүнд анхаарах нь зөв. Айлчлал амжилттай болвол энэ хүрээний ажлуудад ч ахиц гарна.

Х.Болорчулуун: Харилцаагаа анхааръя

1.Ээлжит бус чуулганаар яг тийм асуудлыг хэлэлцэнэ гэсэн зүйл яригдаагүй байна.

УИХ-ы гишүүн Х.Болорчулуун

2.Бид нэг хэсэг гуравдагч хөрш гэж их ярьсан. Эдийн засгийн салбарын хувьд хоёр том хөршөө алгасаад гуравдагч хөрштэй харилцана гэдэг хүндрэлтэй. Тиймээс эхлээд хоёр хөрштэйгөө сайн харилцаа тогтоох нь чухал. Тиймээс айлчлалууд үр дүнтэй болох байх гэж харж байна.

З.Манай улс байгалийн баялгаа урд хөрш рүү нийлүүлж байгаа. Гэвч сүүлийн үед баялгаа гаргахын хэрээр алдагдал хүлээх болсон. “Тавантолгой” компани гэхэд өнгөрсөн жил 70 гаруй тэрбумын алдагдал хүлээсэн. Муу гэрээ хийсний улмаас ийм алдагдалд орж байгаа юм. Тиймээс БНХАУ- ын даргын айлчлалын үеэр энэ талаар анхаарч харилцан ашигтай ашиглах, олборлох асуудлыг хөндөх ёстой.

4.Оросууд монголчуудын талаар итгэл найдваргүй, хуурам ханддаг гэсэн ойлголтгой болсон байсан. Орос Монголын тэр сайхан харилцааг энэ айлчлалын үеэр сэргээх хэрэгтэй. Энэ маш чухал юм. Хоёр хөрштэйгөө сайн харилцаа тогтоож чадвал манай улсад хэрэгтэй. Ингэхийн тулд итгэлцэл чухал. Ер нь жижиг ч гэсэн Монгол Улс Швейцарь шиг бодлого явуулах нь зүйтэй.

5.Манай улсын газар зүйн байрлалын хувьд хоёр хөрштэйгээ найрсаг, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой Хоёр хөршийн харилцан туслах гэрээг 1936 онд хийсэн протокол байдаг. Үүнд нөхрийн ёсоор хэрхэн хандаж байсан тухай баримт байдаг. Энэ бүхнийг баримтжуулж ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танилцуулж харилцаагаа сэргээх хэрэгтэй.