Ази-Европыг холбосон “Талын зам” төслийн ажлыг хариуцсан ажлын хэсэг байгууллаа
Шинэ цагийн “Торгоны зам”-ыг мөрөөдөл, яриа биш бодит ажил хэрэг болгохоор Шинэчлэлийн Засгийн газар зорьж, төр засгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлж байгаа юм.
Энэ ажлын талаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцууллаа. Ажлын явц, үр дүнтэй холбогдуулан “Талын зам төсөл”-ийн ажлыг хариуцах Ажлыг хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулан байгуулж, Засгийн газраас тодорхой үүрэг даалгаврууд өглөө.
“Талын зам” төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд гарна. Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байна.
Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн тухайд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т “ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах”-аар заасны дагуу Засгийн газраас багагүй судалгаа, яриа хэлэлцээ хийсэн.
Үүний үр дүнд хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ. Дараагийн томоохон хэлэлцээг ОХУ-тай хийх юм.
Дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газарзүйн давуу талаа ашиглах нь эдийн засгаа хурдацтай өсгөх том боломж. Дээрх гүрнүүдийн худалдааны эргэлт тасралтгүй өссөөр байна. Энэ оны 5 дугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авна