2014.09.09

Л.Болд: Бэлтгэл ажил дуусвал хоёр сарын дотор хэрэгжих боломжтой

Монгол улсын иргэн ОХУ-д 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчихоор болсон нь 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж гаалийн байгууллагууд зарим нэг өөрчлөлтийг хил дээр хийж байгаа юм.

Хэрвээ шинэчлэлтийн ажлаа шуурхай дуусгавал оны өмнөөс иргэд зорчих боломжтойг Гадаад харилцааны сайд Л.Болд хэллээ. Харилцан визгүй байсан манай хоёр улс Монгол улсын хүсэлтээр 1992 онд визтэй болсон байдаг.

Түүнээс хойш 22 жилийн дараа ийнхүү визгүй зорчихоор болж байна. Энэ талаар Гадаал харилцааны сайд Л.Болд “Хэрвээ бэлтгэл ажил дуусвал 1-2 сарын дотор хэрэгжиж эхлэнэ. Мэдээж хамгийн чухал нь бэлтгэл ажил.

Тэгвэл ОХУ-тай визгүй болсноор зөвхөн визэнд зарцуулагддаг 60 тэрбум төгрөг ч хэмнэгдэх юм.

Хоёр орны Ерөнхийлөгч нар анхааруулахдаа хил, гаалийн хүндрэл болон хүнд суртал зэргийг асуудалгүй байхаар хэрэгжүүлэхийг анхааруулсан” гэж хэллээ. Манай улс өмнөд хөрштэй визгүй учир жилдээ л гэхэд сая орчим  иргэд харилцан зорчдог байна.

Энэ нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тустай, эдийн засгийн хувьд таатай орчныг бүрдүүлж байгаа юм. Тэгвэл ОХУ-тай визгүй болсноор зөвхөн визэнд зарцуулагддаг 60 тэрбум төгрөг ч хэмнэгдэх юм.