2009.05.25
2009-2021 он хүртэлх Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлогыг боловсрууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр санаачлан, манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн цогц бодлого /2007-2021он/”-д тулгуурлан 2009-2021 он хүртэлх Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөг Алтай нутгийн салбар салбарын эрдэмтэд, судлаачдын баг боловсруулж , орон нутгийн болон салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлгийг хийлээ. Говь-алтай аймгийн урт хугацааны стратегийн зорилтуудыг нь 2009-2015 он, 2016-2021 он гэсэн 2 шатлалтайгаар боловсруулсан. Үүнд:
- Говь-Алтай аймгийн хөгжлийн өнөөгийн байдал, давуу болон сул тал,
- Аймгийн хөгжлийн алсын хараа, тэргүүлэх чиглэлүүд
- Хүний хийгээд нийгмийн хөгжлийн бодлого
- Аймгийн эдийн засгийн өсөлт хөгжлийн бодлого
- Байгаль орчны бодлого,
- Аймгийн хөгжлийн цогц бодлого төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнүүдийг ярилцлаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.