Ж.Энхбаяр: Замын ажлын хөрөнгө оруулалтыг баруун бүсээс эхэлж шийдэхийг хүсье
2009.10.06

Ж.Энхбаяр: Замын ажлын хөрөнгө оруулалтыг баруун бүсээс эхэлж шийдэхийг хүсье

-За, нэр дэвшигчид /Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигч С.Баярт/ хүсэх зүйл байна. Бид сүүлийн жилүүдэд зам enkhbayar_j_huralaand_01тавьж байгаа, ашиглалтанд оруулж байгаа байдлыг анзаарахад олон улсын чанар стандартад нийцэхгүй замыг нэлээн тавьж, төсвийн хөрөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаа нь үнэхээр хавтгай байна аа. 1 км замыг тавьж байгаа өртөг өнөөдрийн зах зээлийнхээ зарчимд нийцэхээ больсон. Энэ танд удахгүй өргөн барих тэр төсвийн тодотголд ирэх жил хийгдэх замын ажил, гүүрийн ажлыг хийхдээ олон улсын чанар стандартад нийцүүлж, төлөвлөж орж ирээрэй.

Тэгэхгүй бол хөрөнгө үнэхээр үр ашиггүй үрэгдээд, байна. Дээрээс нь баруун бүс нутаг, ялангуяа Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгийн ард түмэн энэ дэд бүтцийн хөгжил муутайгаас болоод зах зээлийн нийгэмд их хүндрэл бэрхшээлийг их амсч байна. Иймд ялангуяа замын ажлыг хийхдээ баруун бүс нутгаас анхаарч, баруун, зүүн бүс нутгийг эн тэргүүнд эхэлж алслагдсан бүс нутгаасаа энэ хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхийг танаас хүсч байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.