Ж.Энхбаяр: Усалгаатай газар тариаланд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг шалгамаар байна
2009.10.06

Ж.Энхбаяр: Усалгаатай газар тариаланд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг шалгамаар байна

-Монгол Улс БНХАУ, Монгол Улс ОХУ-ын хоорондын ургамал хорио цээрийн ерөнхий хэлэлцээрүүд, хийгдэх ёстой ажлууд хийгдэлгүй нэлээн цаг хугацаа алдаж байгаа. Энэнтэй холбоотойгоор хоёр хөрenkhbayar_j_huralaand_02ш орноос эцэг мал, эх мал, малын үр хөврөл импортлох, мах, малын гаралтай түүхий эдийг экспортлох ажлууд нэлээн хүндрэлтэйгээр удааширч байгаа. Ялангуяа баруун болон зүүн бүс нутгаас хил худалдаагаар гарах асуудал хүндрэлтэй болсон.

Үндсэндээ хүнсний болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспорт, импорт бүрэн зогсчихсон байгаа. Иймд энд хоёр улсын хоорондох ургамал хорио цээрийн ерөнхий хэлэлцээрүүдийг яаралтайгаар санаачилгыг авч хийхийг хүсч байна.

Мөн Атрын 3-р аян гэж том зорилт тавьж, хүнсний аюулгүй байдлыг хангах талаас ажлууд хийгдэж байгаа. Энд салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, ялангуяа усалгаатай газар тариалангийн усжуулалтын системийг барих хөрөнгө оруулалтын зарцуулалт маш хангалтгүй түвшинд байгаа. Нэг га газар ч үгүй, аж ахуйн нэгж ч үгүй улсууд авсан.

Тэр мөнгө хаашаа очсон нь мэдэгдэхгүй алга болсон зүйл их байгаа. Ажлаа аваад хамгийн түрүүнд усалгаатай газар тариаланд хийгдсэн хөрөнгө оруулалтын үр ашгийг шалгахаас ажлаа эхлэхийг Танаас бас хүсч байна. Танд амжилт хүсье. туршлагыг судалж, олон улсын зах зээл дээр RPО гаргаж үнэ хүргэж, хөрөнгө оруулалтыг татах зүйлийг анхаарч ажиллаасай. Бид түүхий эд, баялгаа хэтэрхий хямдхан өгч байнаа. Ганц жишээ хэлье. Таван толгойн орд газраас гарч байгаа коксжсон нүүрсээ экспортод тонныг нь 8 доллараар үнэлээд татвар хураамж аваад, гаалийн бүрдүүлэлт гээд 1000 төгрөг аваад гаргаж байсан нь саяхны явдал. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр 300-400 доллар хүрчихсэн коксжсон нүүрсээ бид 55 доллараар үнэ бүрдүүлэлт хийгээд явж байгаа. Энэ асуудал дээр та экспортод гаргаж байгаа түүхий эдийнүнийн асуудлыг яаралтай эргэн харж зах зээлийн үнэ ханшинд хүргэхэд анхаарч ажлаа эхлээсэй гэж хүсч байна.

Түүнчлэн ялангуяа Говь-Алтай, Завхан аймаг 21-р зуун гарчихаад байхад эрчим хүчний хязгаарлалттай харанхуй сууж байгаа. Ийм нөхцөлд жижиг дунд үйлдвэрлэл, ажлын байр, эдийн засгийн өсөлт гэдэг асуудлыг ярих нь өөрөө утгагүй болж байна. Иймд энэ хоёр аймгийг эрчим хүчний эх үүсвэрийг бүрэн шийдэх тал дээр анхаарч ажиллахыг сонгогч олныхоо өмнөөс танд хүсэж байна.
Танд ажлын амжилт хүсье.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.