Ж.Энхбаяр: Буудайн нөөц байгаа ч ашигтай биш, алдагдалтай байх хувилбар тодорхой байна
2009.10.06

Ж.Энхбаяр: Буудайн нөөц байгаа ч ашигтай биш, алдагдалтай байх хувилбар тодорхой байна

-Буудайны өнөөдрийн зах зээлийн үнийн судалгааг хийсэн үү. Миний авсан мэдээгээр буудайн үнэ өнөөдөр 200enkhbayar_j_huralaand_06 доллараас доош орчихсон байгаа. Өнөөдөр 400 мянган төгрөг гэдэг маань бид зах зээлийн үнээс илүү авна. Нэг талдаа алдагдал. Тогтоолын төсөл дээр 2, 3 дугаар улиралд бид борлуулах ёстой. Борлуулалт хийнэ гэдэг чинь ахиад алдагдал. Энэ хоёр алдагдлын зөрүүг яаж тусгаж явах юм бэ? Тэгээд буудайн нөөц байна, ашигтай биш, алдагдалтай байх хувилбар тодорхой байна. Энэнээс яаж сэргийлэх вэ? Нэг бол энэ тогтоолын төслөө засах хэрэгтэй. Буудайг зах зээлийн үнэ хүртэл 4, 5 жил хадгалах гэсэн нэг заалт оруулж өгөх. Хэрвээ ирэх 2 дугаар улиралд зарна гэдгээрээ явах юм бол бид энэ 40 тэрбумаасаа ахиад 10 тэрбумын алдагдал хүлээнэ. Энэ тооцоог тооцоонд хийсэн үү?

Хоёрдугаарт, тогтоолын төсөл дээр гурилын хангамжийг сайжруулах, үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор гэж байна. Үнийн өсөлтөөс сэргийлэх зорилго биш, харин ингэж шийдсэн нь шууд үнэ өсөх асуудал орж ирж байгаа юм. Зах зээлийн үнээс өндөр авч байгаа. Энийгээ дагаад өндөр үнэтэй гурил гарна гэсэн
үг. Тэгэхээр энэ зорилго маань өөрөө үнийн өсөлтөөс сэргийлэх зорилго биш, харин энийгээ өөрчлөөд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зорилгоор татаас өгөх зорилгоор гэж тодруулж өгөх нь бараг шулуухан гэсэн санал байна.
Дээр нь буудайн чанар дээр хэр зэрэг байна. Сая Улсын мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар энэ жил ургац болц нь болоогүй их хэмжээний буудайг улсын нөөцийн савуудад их хэмжээгээр авсан байгаа нь тогтоогдож байгаа гэсэн мэдээлэл байгаа. Энийг анхаарч үзсэн үү?
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.