Ж.Энхбаяр: Эцсийн эцэст хямрал юунаас болсон бэ гэхээр нэгдүгээрт, хариуцлагагүй байдлаас шүү
2009.10.06

Ж.Энхбаяр: Эцсийн эцэст хямрал юунаас болсон бэ гэхээр нэгдүгээрт, хариуцлагагүй байдлаас шүү

-Баярлалаа. Монголын нийгэмд хямрал бодитой болчихжээ гэдгийг Засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа юм байна. enkhbayar_j_huralaand_06Өнөөдрийг хүртэл эдийн засаг, санхүүгийн хүндрэл гэж томъёолж байсан бол саяны хоёр өдрийн хуралдаанаар хямрал бол бүхий л салбарт нүүрлэжээ. Цаашид гүнзгийрэх нь ээ, асуудал улам бүр муудах нь ээ гэдэг ойлголт авч байгаа. Үндсэндээ Монгол Улс бид нэмүү өртөг бүтээгч биш, үйлдвэрлэгч биш, хэрэглэгч ард түмэн болчихжээ. Энэ 18 жилийн хугацаанд. 18 жил бидний сонгосон чөлөөт зах зээл маань үндсэндээ энд энэ боломжийг бид ямар дутуу ашигласнаа ойлгоцгоож
байна.

Монголын нийгэм бүхий л түвшинд эргэлзээнд орсон байна гэж. Төрд итгэх итгэл нэлээн алдагдсан байгаа юм. Энэ ганц банк санхүү биш, системийн хямрал болон өргөжих шинж тэмдгүүд харагдаж байна гэж ойлгож байна. Энэ дээр хямраад байна гэдгийг бас нэг давуу тал болгох ийм боломж байна уу гэж. Туулсан 18 жилийн хугацаанд бид бүхий л салбарын хүрээнд эргэж нэг дүгнэлт өгвөл яасан юм бэ? Өнөөдөр бидний сонгосон эдийн засаг загвар маань зөв байна уу? Засаг захиргаа, орон нутгийн нэгж маань бүтэц, зохион байгуулалт маань зөв байна уу, засаглалын хэлбэр маань зөв үү, боловсролын
тогтолцоо маань зөв үү, эрүүл мэндийн систем маань зөв үү, энэ бүгдийг бас хямралын яг энэ мөчид бид эргэж харж дүгнэх нь зүйтэй юм болов уу гэж. Ингэснээр цаашдаа алдахгүй явах ийм боломжийг бүрдүүлэх юм болов уу гэж.

Эцсийн эцэст хямралыг юунаас болсон бэ гэдгийг ерөөсөө 3 зүйл дээр ярьж байгаа. Нэгдүгээрт, хариуцлагагүй байдал, Монголын хувьд бид эдийн засгаа улс төржүүлснийхээ горыг амсаж байна. Эдийн засгаа хяналтгүй байсныхаа үр дүнг амсаж байгаа. Ийм нөхцөл байдал бий болсонд өнөөдөр энэ зааланд сууж байгаа, эрх барьж байгаа МАХН, Ардчилсан намууд хүлээх ёстой. Ард түмнээсээ бид уучлалт гуйх ёстой. Үнэхээр ийм байдалд хүргэсэндээ, урьдчилан сэргийлж чадаагүйдээ уучлалт гуйх хэрэгтэй гэж үзэж байгаа.
Сангийн яамнаас хэдэн асуулт байна. Сайдын үгнээс хоёр их том зөрүү гараад байгаа юм. Таны бүх зүйл дээр арилжааны банкыг дэмжинэ гэж явж байна, бүхий л бодлогын хүрээнд. Үйлдвэрлэлийг дэмждэггүй, нэмүү өртөг бүтээхийг дэмждэггүй, зөвхөн мөнгө хүүлэх бодлогыг барьдаг арилжааны банкаар яаж үйлдвэржүүлэлтээ бид нар дэмжих гээд байгаа юм бэ? 18 жил явсан бүтээгүй шүү дээ. Өнөөдөр үйлдвэр босгоход бодитой зээл өгсөн банкыг олоод ир л дээ та.

Импортын татварыг та оролдохгүй гэж байна. Импортын татварыг оролдохгүйгээр бид яаж үйлдвэрлэлийг бид босгож ирэх юм бэ? Олох гэж байгаа 1.5 тэрбум доллар чинь энэ шүүрэн шанага шиг хяналтгүй, зохицуулалтгүй эдийн засаг, төр захиргааны шугамаар ороод үр дүнгүй болчихно шүү дээ. Бидний баталсан Үндсэн чиглэл, мөрийн хөтөлбөр маань юу билээ. Бодитойгоор төсвийн алдагдал 1 тэрбум доллар чинь хүрнэ. Энийгээ нөхөөд л таарна. Ингэхээрээ бид нарын баталсан Засгийн газрынхаа үндсэн чиглэлийг өөрчлөх уу? мөнгөний бодлого бүх юманд өөрчлөлт орж таарах гээд байна л даа. Энэ хөтөлбөрийг ярихаасаа өмнө бид тэр Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг өөрчлөх хэрэгтэй гээд өөрчилчихөөд энэ дээрээ буулгаж
ярих нь зүйтэй юм болов уу.

Нийгмийн хэлбэр хямралд шилжиж байна гэдэг дээр Хууль зүйн яаманд хандаж нэг асуулт байна. Эрүүгийн нөхцөл байдал үнэхээр хүндэрч байна. Зөвхөн жилийн дотор ялтны тоо 20 хувь нэмэгдсэн байгаа. Хямрал гүнзгийрэхтэй холбогдуулаад улам нэмэгдэнэ. Хүндэрнэ. Энэнтэй холбоотойгоор ялын бодлогоо бид эргэж харах уу? эрүүгийн байцаан шийтгэх хууль зарчмын бодит өөрчлөлтүүд хийх үү? Хариултыг өгөөч.

Сангийн яам маань гадаад худалдааныхаа хуулийг яаралтай оруулж ирээч. Ялангуяа сагсны үндсэн гол нэрийн бараан дээр төр хяналтандаа авч импортон дээрээ ормоор байна. Тансаг импортыг бүрэн хязгаарламаар байгаа юм.
Монголбанкинд асуулт тавихад нийгэм дэх долларжилтийг яаж зогсоох юм бэ? монгол төгрөгний этикет үндсэндээ дууслаа, 18 жил бид нарын яасан эдийн засаг маань нурлаа. 30 хувийн өсөлт. Яаж бизнес явах юм бэ? яаж хөрөнгө оруулалт хийх юм бэ? өнөөдөр төсвийн хөрөнгө оруулалтыг төсвийн тендер аваад ажил хийнэ гэдэг нь амиа хорлохтой адилхан болж байгаа байхгүй юу. Хэд хэдэн зарласан тендер дээр орох хувийн нэгж байхгүй байна шүү дээ. Тэгээд энэ төсвийн валютын чөлөөт хөвөлтийг яаж хязгаарлах гээд байгаа юм бэ? энэ дээр ханшийн зохицуулалт хиймээр байна шүү дээ. Алтан дээр төрийн онц эрх тогтоомоор байна.

Эцэст нь Ерөнхий сайдад хэлэхэд энэ онц нөхцөл байдалд бид онцгой өөр нөхцөл байдалтай ажилламаар байна. Энгийн эдийн засгийн өсөлтийн үед удирдаж байсан арга барил таарахгүй.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.