Цаатан иргэд үүрэн холбооны үйлчилгээ, интернет ашиглах боломжтой боллоо
Хөвсгөл аймгийн Цагаан нуур сум
2014.10.31

Цаатан иргэд үүрэн холбооны үйлчилгээ, интернет ашиглах боломжтой боллоо

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумыг үүрэн холбооны болон интернэтийн сүлжээнд холбох төсөл амжилттай хэрэгжиж дууслаа.

БНҮҮС-гийн санхүүжилтээр үүрэн холбооны үйлчилгээ, интернэтийн сүлжээ хүрээгүй алслагдсан сум, суурин газарт утасгүй холбооны үйлчилгээг хүргэх, түүн дээр суурилсан үйлчилгээ, хэрэглээг бий болгох зорилготой төслүүдийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Одоо нутгийн Цаатан иргэд харилцаа холбооны үйлчилгээг хүссэн цагтаа ашиглах бүрэн боломжтой болж байна.