2010.01.05

Ж.Энхбаяр: Би 37-той учраас дүрмийн дагуу ерөнхийлөгч байх боломжгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар МАСЗХ-ны ерөнхийлөгч болохоос татгалзжээ гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарчээ. Үүнийг Ж.Энхбаяраас тодрууллаа.

-МАСЗХ бол МАХН-ын дэргэдэх, Монголын бүх аймаг, сум, дүүрэгт салбартай үндэсний хэмжээний залуучуудын байгууллага юм. МАСЗХ-ны дүрмээр гишүүнчлэл нь 35 насаар хязгаарлагддаг. Холбооны ерөнхийлөгчийг МАХН-ын дарга санал болгож, их хурлаас сонгодог дүрэмтэй. Миний хувьд 37 нас хүрч байгаа учраас МАСЗХ-нд   сонгуульт алба хаших боломжгүй. МАСЗХ бол МАХН-ын шинэ үеийг бэлтгэдэг улс төрийн байгууллага. Манай залуучуудын дунд 35 нас хүрээгүй, ерөнхийлөгчийн алба хаших хэмжээний мэдлэг, боловсролтой залуу олон бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.