Ажлын хэсэгт орж ажилласан байдал
2009.08.31

Ажлын хэсэгт орж ажилласан байдал

  1. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн Ажлын хэсэг
  2. “Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн Ажлын хэсэг
  3. Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцах, хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг бүхий ажлын хэсэг
  4. “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал,
     нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль”-ийг ЗТБХЯам, Нийслэл, дүүргийн засаг дарга, Сууц өмчлөгчдийн холбоо хэрхэн хэрэгжүүлж буйг шалгаж, дүгнэлт гаргаж Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг
  5. Хилийн хяналтын байгууллагуудын болон Монгол, Хятадын хилийн зарим боомтын үйл ажиллагаа, холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээр, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг
  6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч. Уг ажлын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хадгаламж зээлийн хоршооны төлбөр барагдуулах ажлын албаны үйл ажиллагаатай, Хүүхдийн хорих, Эмэгтэйчүүдийн хорих, Багануурын хорих газруудын үйл ажиллагаатай танилцлаа.
  7. Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүнээр
  8. Хил хамгаалах ерөнхий газрын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүнээр
  9. Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын үйл ажиллагаатай болон хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хэсгийн гишүүнээр
  10. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийн гишүүнээр
  11. Эрдэс баялгийн салбарын эрх зүйн
    орчинг боловсронгүй болгох, тус салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг болон Тавантолгойн нуурс, Оюутолгойн зэс-алтны ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий дэд хэсэг.
  12. “Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай” болон “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болон эдгээр төслүүдийн хэлэлцэх бэлтгэлийг хангах ажлын хүрээнд холбогдох хууль тогтоомжоор Засгийн газрын эрх бүхий байгууллагуудад олгогдсон эрх, үүргийн хэрэгжилтийн байдалтай танилцахж, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн.
  13. “Бороо гоулд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуул, олборлолтын талбайд хийгдсэн нөхөн сэргээлтийн ажлын үр дүн, үйл ажиллагаатай танилцах Байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийг ахлагчаар ажиллаж байна.
  14. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай, Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байна.
  15. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах зорилгоор хөрөнгө оруулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн УИХ-ын шийдвэрийн төсөл, бодлогын баримт бичгийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
  16. 2008 оны 7-р сарын 1-ний өдрийн гэх хэргүүдэд иргэний шударга шүүхээр шүүлгэх эрх болон хүнийг хууль бусаар хорихыг хориглосон хуулийн заалт зөрчигдсөн эсэх асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдээс тайлбар мэдээлэл авах, дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг
  17. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл, Засгийн газраас өргөн барьсан Хохирогчдод нөхөн олговор олгох тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.