Парламентын бүлэг
2009.08.31

Парламентын бүлэг

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь УИХ дахь Монгол-Вьетнамын Парламентын бүлгийн дарга, Монгол-Австри, Монгол-Бразил,  Монгол-Бруней, Монгол-Голланд, Монгол-Казахстан, Монгол-Канад, Монгол-БНАСАУ, Монгол-БНСУ, Монгол-Хятад, Монгол-Японы парламентын гишүүнээр ажиллаж байна.

БНСВУ-ын парламент нь Монгол Улсын Их Хуралтай идэвхтэй харилцаатай парламентын нэг бөгөөд энэхүү харилцаа нь нарийн бичгийн дарга нарын түвшинд сайн хөгжиж ирсэн билээ. 2008 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан УИХ-ын Монгол-Вьетнамын парламентын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар Ж.Энхбаяр гишүүн сонгогдон ажилласнаар УИХ болон БНСВУ-ын парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, хоёр парламентын хооронд байгуулсан проткол дээр тулгуурлан илүү ажил хэргийн түвшинд хөгжүүлэх боломжтой болж байна.


БНСВУ-ын Үндэсний Их хурал дахь Вьетнам-Монголын парламентын бүлгийн дарга Лыонг Фан Гы-тай байнгын харилцаатай байгаа бөгөөд хоёр парламентын үйл ажиллагааны талаарх туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд ойрын хугацаанд харилцан айлчлахаар тохиролцсон билээ.

2008 оны 10-р сард БНСВУ-ын Ерөнхийлөгч Нгуен Минь Чиет Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр, мөн 7-р сард БНСВУ-ын Үндэсний Их Хурлын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчлах үеэр УИХ дахь Монгол-Вьетнамын парламентын бүлгийн даргын хувиар уулзаж, хоёр орны парламентын үйл ажиллагааны талаар туршлага хуваалцаж, улс төр, эдийн засаг, худалдаа, соёл шинжлэх ухааны салбарт цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.