Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираах саналыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Д.Батцогт
2014.12.24

Д.Батцогтыг байнгын хорооны даргаар улираах саналыг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. 

Уг байнгын хорооны даргад УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын гишүүн Д.Батцогтыг нэр дэвшүүлсэн байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн гарсангүй тул шууд санал хураасан байна. Ингээд НББСШУБХ-ны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Батцогтыг томилох саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм. 
Уг асуудлын дараа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна. Уг хуулиар нэмэлт өөрчлөлт оруулах асуудал нь Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах тухай юм.

НББСШУБХ-ны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Д.Батцогтыг томилох саналыг гишүүдийн олонхи дэмжсэн юм

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн энэхүү төсөл нь нийт хоёр зүйлээс бүрдэнэ. Нэгдүгээрт, Утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах стандарт болон анхааруулах тэмдгийн талаар тусгасан. Хоёрдугаарт, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байрны дотоод орчин болон нийтийн эдэлбэр газарт тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулж болохоор зохицуулсан байна. 
Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэн чуулганы хуралдаанд хэлэлцүүлэхээр шилжүүллээ. Уг асуудлын дараа Эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.