Орон нутагт ажилласан тухай
2009.08.31

Орон нутагт ажилласан тухай

Хугацаа:

Орон нутагт ажилласан хоног: 3-н удаа, аймгийн төвд 3 удаа, давхардсан тоогоор 15 суманд нийт 30 хоног ажиллаа.

Уулзалтад оролцсон иргэд сонгогчдын тоо: 10700 хүн

Тойргоор ажиллаж б
айх явцдаа цаг үеийн байдал болон улс эх оронд тулгамдаад байгаа асуудал, УИХ-ын намар, хаврын чуулганы хугацаанд батлагдсан шинэ хууль, тогтоолуудын талаар мэдээлэл өгч тэдний санал бодлыг сонсон сум, орон нутгийн ард иргэдэд зайлшгүй шаардлагатай байгаа асуудлуудыг сонсон цаашид анхаарах ажлын төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна.

Сонгогчид, малчдаас гишүүнд дараах тулгамдаж байгаа асуудлуудыг гаргаж тавьж байсан.Үүнд:
  1. Говь-Алтай аймаг нь эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбогдоогүйгээс сүүлийн үед эрчим хүчний хэрэглээ огцом өсч аймгийг цахилгаан эрчим хүчээр хангахад нэлээд хүндрэл учраад байгаа. Тайширын усан цахилгаан станцын асуудал болон аймгийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах талаар боломж бололцоог эрэлхийлэх
  2. Малчдын хамгийн их зовниж байгаа зүйл бол бэлчээрийн даац хэтэрч байгаа, малын тоо толгой их байгаа ч малын чанар, үүлдэр алдагдаж байгаа тухай, малын сүргийн бүтэц алдагдсан байгааг анхаарч үзэх,
  3. Мал эмнэлэгийн үржлийн албыг сум бүрт байгуулах, малын тэжээлийн үйлдвэр байгуулах,
  4. Бэлчээртэй холбоотой малчдын дунд маргаан их гардаг тухай, бэлчээрийг хувьчлах асуудлыг ярьж байгаа тухай сонссон, хэрэв бэлчээрийг хувьчилвал малчдын хооронд томоохон сөргөлдөөн гарахад бэлэн байгаа тухай
  5. Малын түүхий эд, ноолуурын үнэ ханш буурсан нь малчдад шууд нөлөөлж байгаа тухай
  6. Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсдөг нь бэлэн мөнгөгүй малчдыг хүнд байдалд оруулдаг тухай
  7. Нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөлт ажилгүй иргэдэд тасардагаас ажилласан жилээсээ хамаарч тэтгэвэр тогтоолгох боломж багасч байгаа
  8. Малчдыг малын хөлийн татвараас чөлөөлөх тухай хуулийг санаачлан оруулах.
  9. Говийн болон алслагдсан бүс нутгийн нэмэгдэл олгох тухай хуулийн төслийг боловсруулах
  10. Маш олон хууль тогтоолууд батлагддаг боловч хэрэгжилт ямар байдаг талаар тодруулах,
  11. Газар тариалан, услалтын системийг хөгжүүлэх,
  12. ЖДҮ-ийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд иргэдийг бүрэн хамруулах,
  13. Багийн эмчийн богцыг сайжруулах түүнд хамруулах,
  14. Дээд боловсролын тухай хуулийг боловсронгуй болгох, Дээд боловсролын тогтолцоог судлан үзэж тоог нь цөөлөх, сайныг нь олон нийтэд нэрлэх зэрэг олон асуудлыг сонгогчид ярьж байлаа.

Монгол Улсын уламжлалт баяр Цагаан сараар тойргийнхоо 65-с дээш насны 2350 ахмадуудад Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар гарын бэлгээ өгсөн.

2009 оны Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан шинэхэн гавьяат Х. Болормаа, СТА С. Ганзориг нарын дуучдын тоглолтыг ивээн тэтгэн зохион байгуулж, тоглолтын билетийн орлогыг ядуу амьдралтай, өрх гэр толгойлсон 88 эхэд хуваан гардуулан өглөө.

Мөн Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан аймгийн албан байгууллагууд болон намын зүтгэлтэн эмэгтэйчүүдэд нийт 250 эмэгтэйчүүдэд гарын бэлэг өгсөн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өөрийн аав Батлан хамгаалахын сайд асан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит марш тактикийн тэмцээнийг санаачлан ивээн тэтгэж цэргийн энэхүү чухал арга хэмжээ зохион байгууллаа. Уг арга хэмжээнд аймгийн аюулгүй байдлын чиг үүрэг бүхий 4 байгууллага, албан байгууллагууд оролцсон. Энэ арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохиогдох юм байна. Ж.Энхбаяр гишүүн уг арга хэмжээнд өөрийн биеэр оролцож ахмад дайчдад гарын бэлгээ гардууллаа.

Аймгийн МАХН-ын хороонд 10 сая төгрөгийн үнэ бүхий богино долгионы FM радио, телевизийн студийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Аймгийн Боловсрол Соёлын газарт шаардлагатай тоног төхөөрөмж болох өсгөгч пульт өглөө.

Говь-Алтай аймгийн тариалалтыг нэмэгдүүлэхийн тулд Гуулин тосгоны усжуулалтын системийн газрын хөрсний бүтцийн шинжилгээг гео-экологийн хүрээлэнгээр шинжлүүлсэн.

Говь-Алтай аймгийн Жаргалан, Дэлгэр сумын нутаг Завхан голын ай са
в газрын нутгаар бэлчээрийн газарт ургасан Ортуз ургамлын дээжийг шинжлүүлж, зохих арга хэмжээ авахыг холбогдох яаманд үүрэг болгосон.

Говь-Алтай аймгийн бизнес эрхлэгчид уулзаж төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө хамтарч ажиллах “Бизнесийн уулзалт”-ыг 2009 оны 3-р сард УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аймгийн ЗДТГ, ИТХ-тай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Алтай нутгаар овоглосон 120 гаруй бизнесмэнүүд ирсэн бөгөөд нэгдсэн зохион байгуулалттайгаар хамтарч ажиллахаа илэрхийлж байв.

Мөн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй лиценз эзэмшигч компаниудыг нэг дор цуглуулан аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж орон нутгийн хөгжил, хүн ардын эрүүл мэнд боловсролыг тэтгэн, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийж хамтарч ажиллахыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сануулж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр санаачлан, манай орны эрдэмтэд, улс төрчид, иргэдийн оролцоотойгоор боловсруулж, УИХ-ын 2008 оны 12-р тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөгжлийн цогц бодлого /2007-2021он/”-д тулгуурлан 2009-2021 он хүртэлх Говь-Алтай аймгийн хөгжлийн цогц бодлого, төлөвлөгөөг Алтай нутгийн салбар салбарын эрдэмтэд, судлаачдын баг боловсруулж , орон нутгийн болон салбарын төлөөллүүд оролцсон хэлэлцүүлэгийг хийлээ. Говь-алтай аймгийн урт хугацааны стратегийн зорилтуудыг нь 2009-2015 он, 2016-2021 он гэсэн 2 шатлалтайгаар боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Говь-Алтай аймгийн иргэдийнхээ эрүүл мэндийн үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан хувийн зүгээс хоёр автомашин аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт бэлэглэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байгалийн онц аюултай үзэгдлийн улмаас гамшигт өртсөн Говь-Алтай аймгийн Цээл сумын малчдад 1000 эх мал буюу үржлийн бог мал өглөө. Энэ нь малжуулах санаачлага бөгөөд тэдэнд сэтгэл санааны дэм болж, ирээдүйн амьдралд нь тус болох үүднээс нутгийн иргэдээс мөнгөөр нь худалдан авсан нь гамшигт өртсөн малчид болон нутгийн иргэдийн амьдрал ахуйг нь дэмжсэн бодитой тусламж дэмжлэг болсон. Ингэснээр гамшигт алдсан мал сүргийн 70 гаруй хувь нь төлөгдөж байгаа юм.

Энэ онд Говь-Алтай аймгийн хамгийн отгон сум болох Халиун сумын үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа билээ. Халиун сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Энхбаяр ойн баярын хүрээнд нутаг оронд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхийг зорьсон билээ. Сумын хүн эмнэлэгт ЭМЯамнаас шинэ УАЗ 31512 маркын машин хуваарилуулсан, сумын соёлын төвийн сандлыг шинэчилсэн, Халиун сумын 50 жилийн ойн гэрэлт хөшөөг байгуулсан, “Хагас зууны Халиун” нэртэй түүхэн баримтат кино, сумын түүхэн ном болон дурсгалын зүйлсийг хийлгэж, ойн арга хэмжээг орон нутгийн удирлагуудтай хамтран зохион байгууллаа.

Open korea олон улсын mаеквондогийн тэмцээнд оролцох Алтайн барс клубын 5 тамирчин, дасгалжуулагч багш нарын УБ-БНСУ-УБ ирж очих замын зардалд 3.000.0 US$ өгсөн. Эдгээр тамирчид дэлхийн 92 орон оролцсон тус тэмцээнээс 1 алт . 1 мөнгө 2 хүрэл медаль хүртсэн болно.


Аймаг, сумдын хэмжээнд 2009-2010 оны хичээлийн жилд 1-р ангид анхлан алхан орж байгаа 1393 бяцхан дүү нартаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар хичээлийн иж бүрэн хэрэгсэл /цүнх, үзэг, дэвтэр, харандаа баллуур гэх мэт 16 нэр төрлийн зүйлс/ бэлэглэн өгч оюуны хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь хаа сайгүй санхүүгийн хямралтай байгаа энэ үед эцэг эхийн үүрэг ачаанаас бага ч гэсэн хөнгөлж, цагаа олсон оюуны хөрөнгө оруулалт боллоо гэж олон эцэг эхчүүдийн талархлыг хүлээлээ.
Говь-Алтай аймгийн боловсон хүчин бэлтгэх асуудлын хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд сум бүрээс нэг хүнийг Удирдлагын Академийн Төрийн удирдлагын менежерийн анги, Хүмүүнлэгийн Их сургуулийн магистрын ангиудад элсүүлэн суралцуулахаар болоод байна.

Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 9-н жилийн дунд сургуулийн 70-н жилийн ойд зориулан өөрийн нэрэмжит иж бүрэн тохижилттой компьетерийн анги нээж техник хэрэгсэл гардуулан өглөө.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.