З.Баянсэлэнгэ: Гадны гар, хөл болсон улстөрчид тэдэнд ашигтай бодлого боловсруулж байна
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.02.05

З.Баянсэлэнгэ: Гадны гар, хөл болсон улстөрчид тэдэнд ашигтай бодлого боловсруулж байна

УИХ-ын гишүүн, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгийг “Ярилцах танхим ”-даа урилаа. Тус эвслийнхэн “Ерөнхий сайдыг ард түмэнд сонголтгүй санал асуулга тулгаж байгаа болон төрийн албан хаагчдыг хоморголон халж байна ” гэж үзэж, мэдэгдэл хүргүүлээд байгаа билээ.

Танай эвслийнхэн Ерөнхий сайдад хүргүүлсэн мэдэгдлээ “Зөвлөгөө өгч байна” гэж тайлбарлаж байна. Үүнээс болоод танай эвслийнхнийг "Сайд нарынхаа суудалд харуусаад сөрөг хүчин болж чадахгүй учир иймэрхүү үйлдэл хийж байна" гэж ярьж байгаа хүн цөөнгүй байна. Ингэж байхаар та бүхэн УИХ дахь бие даагчдын эвслийнхэнтэй хамтраад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж болохгүй юм уу?   

Бид Засгийн газарт хамтрахдаа ажил хийх гээд явж байгаа үед нь дэмжинэ, алдаа, оноог нь засна гэдгээ мэдэгдсэн. Үүнийхээ хажуугаар асуудалд нь гар биечлэн оролцоно, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх зарчмаар ажиллаж байгаа.

Сайд нарын суудлыг хадгалж үлдэх эсэх нь манай эвсэлд тийм ч ач холбогдолтой биш, Гагцхүү бид өнөөдөр эвсэл болон намд итгэлээ өгсөн гишүүдийнхээ урмыг хугалахгүйн тулд хичнээн ажиллаж байна. Өнөөдөр парламентад сөрөг хүчний үүрэг хангалттай байна, Хэдийгээр Засгийн газарт хамтарсан ч бид сөрөг хүчний үүргийг давхар гүйцэтгэж байгаа.

Тэр ч бүү хэл УЙХ дахь Ардын намынхан болон Ардчилсан намын зарим гишүүн ч асуудал дагуулж байгаа болгон дээр сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа, Сөрөг хүчин гэдэг чинь бүх асуудлыг сөрж зогсохын нэр биш шүү дээ, Асуудал дагуулсан юмыг олж харж, алдааг нь засахын төлөө дуугарах ёстой, Тиймээс Засгийн газар, УИХ-ын гаргаж байгаа алдааг бид залруулах гэж оролдож буй нь л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа нэг хэлбэр юм,

-Тэгвэл та бүхнийг "Засгийн газарт Ардын нам орж ирснээс хойш эвслийн орон эай байхгүй болчихлоо" гэдгийг сануулж, Ерөнхий  сайдад мэдэгдэл хүргүүлж байна гэж ойлгож болох уу. Та бүхний хийсэн хэвлэлийн бага хурлаас тиймэрхүү өнгө аяс ажиглагдаж байна?

Албан ёсоор хэвлэлийн бага хурал хийж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт мэдэгдэл хүргүүлсэн нь энэ Засгийн газарт орж ажиллаж байгаа намуудын төлөөлөл болсон сайд нар чинь ажлаа хийж чадахгүй байна гэдгийг л хэлж байгаа хэрэг юм.

Сайд нар хэт их намчирхсаны үндсэн дээр буруу үйл ажиллагаа явуулж байгааг л сануулсан юм. Түүнээс биш бид энэ үйлдлээрээ өөрсдийгөө буланд шахагдсан гэдэг үүднээс ч юм уу, өмнө нь барьж байсан байр сууринаасаа ухарсанд нь гомдоллож байгаа юм биш.Бид өнөөдөр цаг үетэйгээ хөл нийлүүлж ажиллах ёстой.

Тухайн үед шинэчлэлийн Засгийн газрынүед ийм хэмжээний хүндрэл, доройтолтой тулгарчихаагүй байсан. Тиймээс бидний хийж буй үйлдлийг улстөржүүлэх шаардлагагүй. Бид хэн нэгэнд таалагдах гэж биш болж бүтэхгүй байгааг засч, залруулах гэж л ажил хийж байна.

-Та бүхэн “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хариуцлагаас мултрахын тулд ард түмэнд сонголтгүй санал асуулга тулгаж, уул уурхайн ордуудыг ашиглах гэж байна. Төрийн албан авагчдыг намын ялгавраархомроголон халж байна гэдэг мэдэгдэл хүргүүллээ. Засгийн газраас явуулсан санал асуулгын үр дүнгээр "Уул уурхайн томоохон төслүүдийг шийдэх" гэсэн санал дэмжигдлээ гэж мэдэгдсэн. Тэгэхээр та бүхний мэдэгдэл ямар ч үр дүнгүй болох нь тодорхой болчихлоо. Цаашид ямар арга хэмжээ авах юм бэ?

-Аливаа нэг хүндрэл бэрхшээл тохиоход эхлээд алдаагаа засахыг сануулдаг. Дараа нь шаардсаны үндсэн дээр ямар алхам хийхээ тодорхойлдог Энэ л зарчмаар бид ажиллана, Эхний ээлжид санууллаа, Хүлээж авахгүй бол шаардлага хүргүүлнэ, Тэгээд болохгүй бол маш олон янзын арга хэлбэрээр тэмцэж болно, Улс төрийн маш олон зам байна шүү дээ.

-Засгийн газраас гарах бэлтгэл ажлаа хангаад байгаа юм биш биз дээ?

Засгийн газраас гарах эсэхийг цөөн хэдэн гишүүн шийдчихдэг юм биш, Тиймээс бид өчигдөр Засгийн газраас гарах асуудлыг чухалчлаагүй, Муугаар бодоход тэр хүртэл явлаа гэхэд бидэнд өмнө нь хийх маш олон ажил байна.

-Та бүхэн “Ерөнхий сайд санал асуулга явуулсан” гээд байх юм. Гэтэл танай эвслээс хоёр ч сайд Засгийн газрын кабинетэд байгаа шүү дээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Үндэсний олон нийтийн телевизээр шууд ярилцлагад оролцох үеэрээ санал асуулга явуулах шийдвэр гаргаснаа зарласан Кабинетийнхантайгаа энэ талаар ямар ч зөвшилцөл хийгээгүй юм билээ. Тэгэхээр энэ санал асуулга явуулах нь кабинетийн шийдвэр гэж бид үээхгүй байгаа Тиймээс Ерөнхий сайдын санал асуулга гэж нэрлэж байгаа юм.

-Та хэвлэлийн хурлын үеэр “Манай уул уурхайн баялгийг үнэгүйдүүлэх гэсэн гадны томоохон компаниудын урхинд Засгийн газар орчихлоо" гэж байсан. Үүнийгээ тайлбарлахгүй юу?

Монголын уул уурхайн баялагт шунасан гадны үндэстэн дамнасан  корпорациудын зохиомлоор үүсгэсэн хүндрэл, саад бэрхшээлийг манай Засгийн газар бодлогоороо дэмжих гээд байна. Өөрөөр хэлбэл, манай улстөрчид "Бид хямарчихлаа, Тиймээс уул уурхайн баялгаа хямд ч хамаагүй борлуулж, энэ хямралаас гарах ёстой" гэж яриад байгаагаас нь үүнийг харж болно.

Энэ хэнд ашигтай вэ мэдээж гадныханд шүү дээ.

Энэ хэнд ашигтай вэ мэдээж гадныханд шүү дээ. Гадныхны ашиг сонирхлыг Монголын төрийн бодлого дэмжихээр хэн хохирох вэ ард түмэн л хохирно биз дээ. Иймэрхүү бодлогыг гадныхны гар хөл болсон хүмүүс л гаргана, Тиймээс энэ бүхнээс хамгаалах урьдчилан сэргийлсэн хариу арга хэмжээ авч мехнизмыг бий болгох ёстой гэж би хувьдаа бодож байна.

-Ямар бодлого боловсруулах ёстой гэж?

Үндэсний    үйлдвэрлэлээ дэмжиж, байгалийн баялгаа ард түмэндээ зөв зохистойгоор хуваарилах төрийн бодлоготой болох хэрэгтэй. Энэ бүхнийг л санал асуулгынхаа хуулийн дагуу ард түмнээсээ асууж, гаргалгаа гаргаж ирэх ёстой.

Гэхдээ энэ олон нам хамтарсан Засгийн газрын үед энэ санал тийм ч амжилттай хэрэгжихгүй гэж бодож байна. Олон жил төрд суусан, парламентчид энэ парламентад цөөнгүй байгаа ч үүнд санаа зовохгүй байна гэдэг чинь бэлэн илэрхийлэл шүү дээ.

-Та гадныхан гэж багагүй ярилаа. Хуульч хүний тань хувиар асуух нэг асуулт байна. Саяхан “Саусгоби Сэндс”компанийн   удирдлагуудад Монгол Улсын шүүхээс татвараа нуун     дарагдуулсан гэдэг үндэслэлээр ял оноосон. Үүнээс болоод гаднаас манай улсад хэрэгжүүлдэг буцалтгүй тусламж бүхий хөтөлбөрүүд зогсох болсон тухай мэдээлэл гарч байна. Үүнд та ямар дүгнэлт хийж байна вэ?

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн дагуу хун бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэдэг үндсэн  дээр л бүх зүйл явагдах ёстой  таны дээр ярьсан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр дундаа цахим ертөнцөөр цацагдаж байна билээ. Би энэ талаар уншсан. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол бид буурай орнуудын эмгэнэлтэй хувь заяаг тойрч биш дайрч өнгөрч байгаагийн баталгаа гэж хэлэх байна.

Буурай болон хөгжиж буй орнуудын хөгжлийн түүхээс нь харахад яг энэ замаар замнасан байдаг юм билээ. Ингэхдээ төрийн ямар бодлого баримталсан, арга замыг туулсан бэ гэдгийг харж, судлах хэрэгтэй юм болов уу. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр гадаадын томоохон улсуудаас хараат байх уу улс эх орныхоо эзэн нь байх уу гэдэг хоёр салаа замын эхэнд ирчихээд байна.

Бид тархай бутархай байхдаа зөв шийдвэр гаргаж чадахгүй

Яг өнөөдрийн Засгийн газрын баримталж байгаа бодлого болон гадны гар хөл болсон улстөрчдийн ярьж, хэлж, зүтгүүлж байгаа бодлогоос нь харахад манайх гадны томоохон улсуудын эрхшээлд орох нь л гэж санагдаж байна. Манай байгалийн баялагт шунасан гадныханд манай улсын төр засаг хямарч, ард түмэн нь төр засагтаа итгэх итгэл нь үгүй болж, төр, ард түмний хооронд ан цав үүсэх нь л хамгийн чухал байгаа, Энэ болгонд тэр хүмүүс хүчээ авч нутаг дэвсгэрт маань өөрсдийн хүссэнээр ажиллах орчноо бий болгох боломж нь нээгдэнэ.

Өөрсдийнх нь хүсэл сонирхлын эсрэг зогсохоор хэрэгжүүлж байсан төслөө зогсооно гэдэг ч юм уу, манай шүүгч нарын хараат бус байдал руу дайрсан мэдэгдэл, захидал хүргүүлнэ гэдэг нь манай улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд нөлөөлдөг болсны илэрхийлэл гэж дүгнэж байгаа.

Тиймээс л үүний эсрэг бид дуу хоолойгоо хүргэж, энэ асуудлаас гарах арга замыг эрэлхийлж байгаа юм. Монголчууд бид хэцүү сонголтын өмнө ирсэн байна. Бид тархай бутархай байхдаа зөв шийдвэр гаргаж чадахгүй Эв нэгдэлтэй байж алдсан алдаагаа ухамсарлаж, түр зуурын намчирхах үзлээ хойш нь тавьж намын бодлогоо үндэснийхээ бодлоготой уялдуулж байж энэ бүх асуудлыг давж гарч чадна гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.