“Хагас зууны Халиун” бэлэн болжээ
2009.07.14

“Хагас зууны Халиун” бэлэн болжээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын 50 жилийн ой ирэх наймдугаар сард тохионо. Халиунчуудын хувьд “төрсөн өдрөөрөө” баярлаж хөөрөхөөсөө  илүү барьцтайхан ажил хийхээр чармайж байгаа гэсэн. Сургууль, цэцэрлэгийн байр засварлах, мод бут суулгах, хөшөө дурсгал босгох гээд ер нь л чамлахааргүй ажил амжуулаад байгаа аж. Саяхан л гэхэд ойгоо угтсан төлөвлөсөн ажлынхаа хүрээнд “Хагас зууны Халиун” нэртэй баримтат кино хийж дуусгажээ.

“Дархан нэхий” ХК-ий захирал Э.Батсайханы ивээн тэтгэж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.Түдэвийн хянан тохиолдуулсан уг бүтээлийг мэргэжлийн киноны 35 мм-ийн хальсанд буулгаснаас үзвэл зохион байгуулагчид нь үнэхээр боломжийн зүйл хийчихье гэж хичээсэн нь илт.

Тус сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрөлх сумынхаа ойн бэлтгэл ажлыг гардан удирдаж байгаа аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.