![Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 ойн арга хэмжээнд оролцлоо](https://vip76.mn/media/news/original/2012-10-23/enkhbayarj_toirog555010.jpg)
Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 ойн арга хэмжээнд оролцлоо
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр есдүгээр сарын 09-19-ний өдрүүдэд тойрогтоо ажиллаад ирлээ. Энэ үеэрээ Монгол Улсын гавъяат багш Ж.Гомбын нэрэмжит Алтай хотын 11 жилийн улсын тэргүүний 1-р сургуулийн 50 жилийн ойн эрдмийн их баяр ёслол төгөлдөр боллоо. Түүхт энэ сургуулиас урлаг спорт, улс төр бизнес, утга зохиол, нийгмийн бүхий л салбарын манлайлагч нар төрөн гарсан ариун гэгээн эрдмийн их өргөө билээ. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тус сургуулийн 50 жилийн ойн сургуулийн дотуур байрны гал тогоо, хоолны заалыг 9.3 сая төгрөгөөр засварлан тохижуулж 5 ш компьютер, 2 ангийн ширээ сандлыг бүрэн шинэчилж, үндэсний хөгжмийн иж бүрэн зэмсэг, ахмад багш нарын холбоонд суурин компьютер тус тус гардуулан өглөө.