"Алтайн бахархал-2" наадам хийсний учир, шалтгаан
Говь-Алтай аймаг саяхан "Алтайн хурд-1", "Алтайн бахархал-2" наадам хийсэн билээ.Тус аймаг бахархлаараа улсдаа айргийн тавд баттай орно.
Тодруулж хэлбэл: Ардын хувьсгалын партизан, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн 122, Монгол Улсын баатар 4, Хөдөлмөрийн баатар 22, Төрийн шагналтан 21, Ардын цолтон 12, Гавьяат цолтон 133, Шинжлэх ухааны академич 3, ШУ-ы болон боловсролын доктор 290 гаруй, генерал 17 торжээ.Эх орныхоо дархан хил, тусгаар тогтнолыг хамгаалж эрэлхэг гавьяа байгуулж явсан болон эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө бүтээлч хөдөлмөрөө зориулж ирсэн мянга мянган охид хөвгүүд Алтай нутгаас төрөн гарч алдраа мөнхжүүлсэн түүхтэй. Мон улс орныхоо төлөө ондор алба хашиж явсан төр, нийгмийн зүтгэлтэн 360 шахам хүн төрөн гарчээ.
Улс орны эдийн засгийн үндэс болсон МАА-н салбараас улсын сайн малчин 200 гаруй, улсын аварга малчин 32, Газар тариалангийн салбараас улсын тэргүүний тариаланч 9 төрөн гарч, улсын дээд амжилтуудыг тогтоосон бол Монгол түмний баяр эрийн гурван наадамд Алтайчууд хэзээ хэзээнээс одтой сайхан наадацгааж, үндэсний бөхийн дархан аварга 1, улсын гарьд 2, улсын заан 5, харцага 1, начин 19 торж, Монгол хүний хийморийг сэргээсэн морин эрдэнийн уралдаанаар бишрэм амжилт гаргаж, улсын тод манлай уяач 1, улсын манлай уяач 5, улсын алдарт уяач 20 төрөн гарч, цэц мэргэнээ гайхуулсан эрхийн мэргэн харваачаар 2 хүн шалгарсан ба спортын бүхий л төрөлд олон арван аварга, мастерууд төрөн гарч, аралын Японд хүртэл сумо бөхийн арслан тодорч Их Алтайнхаа нэрийг дуурсгаж байгаа нь яах аргагүй Алтайн бахархал мөн.