2010.10.01
Азийн эдийн засгийн чуулга уузалтад 2 дахь жилдээ оролцлоо
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нь 2010 оны 3 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Хайнань мужын Боао хотноо болсон Азийн орнуудын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог Азийн эдийн засгийн чуулга уузалтад 2 дахь жилдээоролцлоо.Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь 2001 оноос эхлэнАзийн бүс нутаг дахь орнуудын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжлийн төлөө нэгтгэх зорилгоор жил бүр БНХАУ-ын Боао хотноо зохион байгуулдаг учраас БОАО-ийн чуулга уулзалт гэж нэрлэдэг.Энэ жилийн БОАО-гийн чуулга уулзалтад бүс нутгийн болон дэлхийн 2000 гаруй улс төр, эдийн засгийн лидер болон эрдэмтэн хүрэлцэн иржээ. Оролцогчид дэлхийн эдийнзасгийн хямралын дараа Азийн бүс нутгийн эдийн засгийг богино хугацаанд сэргээн тогтворжуулах гэсэн гол асуудлыг тойрон санаа бодлоо солилцсон. Энэ чуулга уулзалтад МУ-ынЕрөнхий сайд С.Батболд оролцон чуулга уулзалтын нээлтийнүеэр "Ногоон сэргээн босголт: Тогтвортой өсөлтөд чиглэсэнАзийн бодит сонголт" сэдвээр илтгэл тавьсан. БОАО-ийн чуулга уулзалт маш амжилттай болж өндөрлөсөн бөгөөд дэлхийн эдийн засгийн хямрал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд БОАО-гийн хурал чухал хувь нэмэр болох төдийгүй хүчтэй, эрүүл, өрсөлдөх чадвартай Азийг бий болгоход ч нөлөөлнө гэж дэлхий нийтээрээ дүгнэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.