2010.10.01

БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ.

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Жан Пиний урилгаар 2009 оны 12 дугаар сар 6-8-ны өдрүүдэд Монгол улсын ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хамт БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын зорилго нь хоёр талын эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар Хөгжил шинэчлэлийн хороо, Газар баялгийн яам, Хятадын хөгжлийн банк, Хятадын Экспорт, импортын банк, Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци, Хятадын цахилгаан сүлжээ Ерөнхий компани, Хятадын үндэсний цөмийн эрчим хүчний компани, Хятадын өнгөт төмөрлөгийн Ерөнхий корпораци зэрэг төр засаг, улсын үйлдвэрүүд, хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзаж, ажил хэрэгч санал солилцлоо.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.