Иргэддээ дэмжлэг үзүүллээ
Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар
2015.02.26

Иргэддээ дэмжлэг үзүүллээ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас баяр, ёслол, тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан дүүргийнхээ иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлдэг уламжлалтай билээ.

Сар шинийн баярыг угтаж, Засаг дарга Д.Ганболдын шийдвэрээр нэр бүхий иргэдэд эмчилгээний болон өргөө цагаан гэрийн тусламж, дэмжлэг үзүүлэв.

Уг арга хэмжээний хүрээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд нар 13 дугаар хорооны иргэн Н.Оюунчимэг, 15 дугаар хорооны иргэн Ч.Цэрмаа, есдүгээр хорооны иргэн О.Долгор нарын есөн хүнд эмчилгээний зардлын мөнгөн тусламж, 19 дүгээр хорооны иргэн Д.Энэбиш нарын хоёр иргэнд өргөө цагаан гэрийн тусламж үзүүллээ.