Аврах, гал унтраах ангиуд II зэрэглэлд багтана
Онцгой байдлын ерөнхий газар
2015.03.16

Аврах, гал унтраах ангиуд II зэрэглэлд багтана

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн хуралдаанаар Гамшгаас  хамгаалах тухай хуулийг хэрэгжүулэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцүүлсэн.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газрын шууд харьяанд Уул уурхайн аврах ангийг нэгтгэж, аймгуудын Онцгой байдлын хэлтсийг газар, зарим аймгуудын Эрэн хайх, аврах салбарыг анги, эрэн хайх, аврах бүлгийг салбар, аймаг, нийслэлийн III зэрэглэлийн Аврах, гал унтраах ангийг II зэрэглэлийн гал унтраах, аврах анги болгохоор тусгасан нь дэмжигдэв.

Түүнчлэн “Гамшгаас хамгаалах улсын албадыг шинэчлэн байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл батлагдсанаар Засгийн газрын 2012 оны 186 дугаар тогтоол хүчингүй болж гамшгаас хамгаалах улсын 12 алба шинэчлэн байгуулагдаж ажиллахаар болсон байна. Засгийн газрын 2014 оны 387 дугаар тогтоолоор Цөмийн энергийн газрыг татан буулгасантай холбогдуулан “Цацрагийн аюулаас хамгаалах алба”- ыг Гамшгаас хамгаалах улсын албадын бүрэлдэхүүнээс хасч мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад харьяалуулан “Мэргэжлийн болон цацрагийн хяналтын алба” нэртэйгээр шинэчлэн байгуулав