Ц.Оюундарь: Хууль зөрчихийг бүх нийтэд уриална гэдэг гэмт хэрэг
2015.03.16Дугаар : 30490
МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарийн байр суурийг хүргэж байна.
С.Жавхлан нар МҮОНРТ-ээс юу хүссэнийг ирүүлсэн албан бичгээс нь иш татан хэлэх нь зөв байх. Тэд албан бичигтээ “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, МУ-ын ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын бүх гишүүдийг халз мэтгэлцээнд дуудаж байгаатай холбогдуулан “Төр буруутай юу, Түмэн олон буруутай юу?” сэдэвт төр түмний халз мэтгэлцээнийг явуулахаар санаачилаад байна.
Иймд 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 21:00-23:00 цагийн хооронд халз мэтгэлцээнийг шууд нэвтрүүлэх өдөр цагийг хөтөлбөртөө тусгаж өгнө үү” гэсэн байсан. Энэ бичгээс харахад тэд халз мэтгэлцээнийг санаачилан зохион байгуулж байгаа бөгөөд биднээс уг мэтгэлцээнийг шууд нэвтрүүлэх цагийг хөтөлбөртөө тусгахыг хүссэн байгаа биз?
Үнэхээр мэтгэлцээн болох юм бол нэвтрүүлгийг шууд явуулахад студи, хүн хүчээ бэлэн байлгасан.
Би хүсэлтийнх нь дагуу хүссэн өдөрт нь цаг гаргаж, хөтөлбөртөө урьдчилан тусгаснаа илэрхийлсэн. Үнэхээр мэтгэлцээн болох юм бол нэвтрүүлгийг шууд явуулахад студи, хүн хүчээ бэлэн байлгасан. Гэхдээ тэд мэтгэлцээнийг санаачилж зохион байгуулж байгаагийн хувьд нэр заасан оролцогчдоо ирүүлэх үүрэгтэй учраас хариу албан бичигтээ “оролцогч талууд ирэхгүй тохиолдолд бид нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй тул олгосон цагаа цуцлах болно гэдгийг мэдэгдэж байна” гэдгийг онцлон сануулсан.
Гишүүдээс хэд гурван төлөөлөл ирсэн байсан учраас манай ОНТ-ийн захирал Д.Энхтуяа тэднийг студид оруулж, сүүлчийн мөч хүртэл оролцогч талууд ирэхийг хүлээсэн. Ингээд эфир эхлэхээс нэг минутын өмнө над руу утасдаад “Гурван гишүүн л ирлээ, яах уу” гэж асуусан. Би албан бичгээр өгсөн хариуныхаа дагуу оролцогч талуудыг тэд авчраагүй байна гэж үзэн, нэвтрүүлэгт олгосон цагаа цуцлах шийдвэр гаргаж, эфирийг зогсоосон.
Энэ бол аливаа албан байгууллага хоорондын энгийн харилцааны соёл, албан бичгээр нэг нэгэндээ юу хүсч, юу анхааруулж, яаж асуудлыг ойлголцож явахаа тогтоодог жирийн нэг жишиг.Оролцогч талууд ирэхгүй бол цагаа цуцлана гэдгээ урьдчилаад албан бичгээр хоёр өдрийн өмнө мэдэгдээд байхад түүнийг “Дээрээс команд өгч цуцлууллаа, улс төрийн даалгавраар болиуллаа” гэж өөрсдөө шууд дүгнэж, нийгмийн сүлжээгээр цацаж эхэлсэн.
Нэвтрүүлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө цаг цуцлах тухай сануулсаар байтал Ерөнхийлөгч эсвэл Их хурлын дарга утасдаад болиулсан юм шиг зарлаж, сүржигнэж байгааг нь хараад жинхэнэ “улстөржилт” гэдгийг С.Жавхлан тэргүүтэн өөрсдөө л үнэн төрхөөр нь хийж байна даа гэж би хувьдаа дүгнэсэн.
Дэлгэрэнгүйг http://vip76.mn/content/30485 үзнэ үү.
С.Жавхлан: МҮОНРТ олон түмнийг боомиллоо
2015.03.16Дугаар : 30491
“Хамуг Монгол” төслийн удирдагч С.Жавхлангийн байр суурийг хүргэж байна.
МҮОНРТ-ээс нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрлөө гэсэн бичиг ирсэн. Тус албан бичигт халз мэтгэлцээнд оролцох хоёр талууд ирсэн тохиолдолд эфирт оруулна гэсэн байсан. Тэгээд мэтгэлцээн болох өдөр нийтдээ 102 хүн цугларч, үүнээс 15 хүнийг л МҮОНРТ-ийн студи руу оруулсан.
Харин төрийг төлөөлж УИХ-ын гурван гишүүн ирсэн нь Б.Бат-Эрдэнэ, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар байсан. Гэтэл нэвтрүүлэг эхэллээ гэж зарлаад нэг хормын дотор студийн захирал Энхтуяа гэгч эмэгтэй утсаар ярьж орж ирсэнээ, нэвтрүүлгийг зогсоосон. Энэ үйл явдлаас үзэхэд олон нийтийн телевиз байхгүй больсныг ойлгож, цөөнхийн телевиз болсоныг ойлголоо.
Гэтэл төрийн төлөөлсөн гурван гишүүн ирчихээд байхад хүн гэж тоолгүй, биднийг боомилсон нь үнэхээр муухай.
Би төрийн гурван өндөрлөгийн зүгээс заавар өгч, зогсоосон гэж ойлгосон. Гэтэл МҮОНРТ маань олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн, үндэсний эрх ашгийг төлөөлсөн тэргүүлэгч телевиз байна гэж бичсэн мөртлөө олон түмнийг нулимлаа.
Бид энэ мэтгэлцээнд бэлдэж, хөдөө орон нутгаас маш олон хүний асуудлыг 10 хоногийн турш цуглуулсан. Хөдөө орон нутгаас маш их хүмүүс залгаж байсан. Гэтэл төрийн төлөөлсөн гурван гишүүн ирчихээд байхад хүн гэж тоолгүй, биднийг боомилсон нь үнэхээр муухай.
Телевизийн удирдлагуудын үүднээс төрийн гурван өндөрлөг, 76 гишүүн хаана байна вэ гэсэн. Гурван хүн гишүүн биш юм уу. Түүхэндээ 76 гишүүн нэг дор цугларч, чуулгандаа сууж байсан удаа байгаа юм уу.
Дэлгэрэнгүйг http://vip76.mn/content/30462 бичлэгнээс үзнэ үү.
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛООГҮЙ
144хүн дэмжив
Агаарын тээвэрт либералчлах цаг БОЛСОН
54хүн дэмжив