Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна
Хангарьд ордон
2015.04.08

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна

Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болжээ.

Уг санамж бичгийн зорилго нь Нийслэлийн 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилго бүхий 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Одоогийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд “Бичил бизнесийг дэмжих сан” нь 42 хорооны 32 Хадгаламж, зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5474 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа бөгөөд төслийн хүрээнд 451 ажлын байр шинээр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдсан байна.

Эдгээр 610 төслийн 56 хувь нь үйлдвэрлэл, 23 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээний чиглэлийн төслүүд байна. Үйл ажиллагаа Хангарьд ордны 14 давхрын хурлын танхимд 09:00 цагаас болно.